Судалгаа: ЕБС-ийн үдийн хоолонд сүү нэмснээр хүүхдүүд 1.5 см-ээр өсжээ

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ЕБС-ийн үдийн хоолны хөтөлбөрт оруулж өгснөөр хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааны үр дүнг Хэнтий аймгийн Биндэр сумын эцэг, эх, сурагчдад танилцууллаа.
Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлсэн "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслийн хүрээнд өдөрт 1000 литр сүү боловсруулах цехийг Хэнтий аймгийн Биндэр суманд байгуулсан.
Энэхүү цехийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 2022 оноос хойш сургуулийн үдийн хоолны хөтөлбөрт долоо хоногт 2 удаа нийлүүлж байгаа юм.
ЕБС-ийн сурагчдыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр ханган, өсвөр насны хүүхдийн бие махбодын өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2025 онд хийсэн бөгөөд судалгаагаар Биндэр сумын бага ангийн сурагчдын дундаж өндөр нь сүү хэрэглэдэггүй сумын сурагчдаас дунджаар 1.5 см-ээр илүү байсан бөгөөд өсөлт хоцролтын түвшин нь дөрөв дахин бага байжээ. Харин илүүдэл жин, таргалалтын түвшин Биндэр суманд 16.7% байхад, сүү үдийн хоолонд ороогүй суманд 21.4% буюу 4.7%-иар өндөр байна.
Эх сурвалж: Food and Agriculture Organization of the United Nations (FAO)
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ХУДЛАА УНГАС АЛДАЖ БАЙДАГ ЮМ ХЭН ХЭМЖИВ