УЛС ТӨР

С.Чинзориг: Тэтгэврийн зээлийг зогсоож, 3 хүртэлх сарын хугацаатай хүүгүй тэтгэврийн урьдчилгаа бий болгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх эх үүсвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжид Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд гаргах замаар тэтгэврийн зээлийг төлөх арга хэмжээ ав гэх чиглэлийг өгсөн. Бонд босгож арилжааны банкуудад худалдалдах замаар тэтгэврийн зээлийг төлөх нь зүйтэй гэж хуулийн төсөлд, орлогын эх үүсвэр талаас тооцож байгаа. Салхитын мөнгөний ордын лицензтэй холбоотой асуудал шүүх дээр маргаантай байгаа гэх асуудал бий. 2018 онд Салхитын мөнгөний ордын лицензийг хууль зөрчиж өгсөн гэх үндэслэлээр  цуцалж, Эрдэнэс Монгол ХХК-д шилжүүлсэн. Улмаар 2018 оны зургаадугаар сард Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компанийг байгуулж, тус ордын лицензийг шилжүүлсэн байдаг. Салхитын мөнгөний ордыг эзэмшиж байсан БНХАУ-ын компаниуд Засгийн газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлыг хууль зөрчсөн гэж үзэн Захиргааны шүүхэд хандсан байдаг. Захиргааны шүүхээс хоёр удаагийн шийдвэр гарч, БНХАУ-ын компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус биш юм гэдгийг баталсан.

Энэ удаа тэтгэврийн зээлийг тэглэснээр цаашид уг зээлийг зогсоох нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Сая Засгийн газар дээр энэ саналаа дэвшүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн. Үүний оронд өрхийн зээл эсвэл богино хугацаатай, хүүгүй тэтгэврийн урьдчилгаа гэх бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй гэсэн саналтай байгааг танилцуулж, засгийн газар ч дэмжсэн. Ямартай ч ирэх хоёрдугаар сард багтаан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 6, 2020 15:56

НДГазар гэж дампуурсан байгууллагаа анзаараачээ тэтгэмж болон ЖА ХЭДЭН сар болж байна олгох болоогүй юу

Зочин
Зочин
1 сар 7, 2020 07:07

Ингэж доромжлоод яах юм вэ. Тэтгэврээ урьдчилж авахыг дэмжлэг гэж үзэхүү?Ихээхэн зээл авагсадаас зарим зээлийг чөлөөлж шудрага ахмадууддаа х

Холбоотой мэдээ

Back to top button