77 настай Америк эмэгтэй бүх мөнгөөрөө аяллын усан онгоц дээр амьдрах эрх авчээ

Өнгөрсөн сард АНУ-ын Калифорни мужийн оршин суугч, 77 настай Шэрон Лэйн дэлхийг 15 жилийн хугацаанд аялан тойрох усан онгоц дээр амьдрах эрх авсан байна. “Odyssey” нэртэй тэрхүү онгоц нь аяллаа огт зогсоолгүй явсаар байх юм. Тус онгоцыг эзэмшдэг “Villa Vile” компани зорчигчдодоо “Odyssey” дээр байртай болох боломж гаргаж өгчээ.
2024 оны аравдугаар сард нээлтээ хийсэн тус онгоц 147 орон, 425 байршлаар аялах юм. Онгоцны бүхээг 129 мянган ам.доллароор эхэлж буй. Сардаа төлбөр төлөх байдлаар бүхээгийг эзэмшиж болох аж. Лэйн зургаадугаар сард цуглуулсан бүх мөнгөө ашиглан “Odyssey”-д бүхээг худалдан авчээ. Тус онгоц 15 жилийн хэрэглээний настай юм. Ийм учир Лэйн онгоц ашиглалтын хугацаа нь дуусах хүртэл буюу 15 жилийн турш аялна.
Тэрбээр “CNN Travel” агентлагт ярилцлага өгөхдөө “Олон жилийн турш хийхийг хүсэж байсан зүйлээ хийж чадлаа. Бүхээгээ худалдаж аваад тэндээ амьдарна. Тэгээд л болоо” гэж хэлжээ. Лэйн хэлэхдээ, онгоц дээр амьдрах нь Калифорнид амьдрахаас хямд өртөгтэй хэмээсэн юм.
Эх сурвалж: Yahoo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайхан амьдр�##�ьтай.орон шүү?
Үхвэл хэн үргэлжилж аялах вэ тэр л сонин бн