Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын давж заалдах шүүх Трампын ихэнх тарифыг хууль бус гэж үзлээ

АНУ-ын давж заалдах шатны шүүх баасан гарагт /2025.08.29/ Ерөнхийлөгч Доналд Трампын ихэнх гаалийн татварыг хууль бус гэж үзсэн байна. Энэхүү шийдвэр  гаалийн татварыг эдийн засгийн бодлогынхоо гол хэрэгсэл болгон ашиглахад нь нэгэн бэрхшээл болох юм.

Шүүх Трампын захиргаанд АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах боломж олгохын тулд тарифыг аравдугаар сарын 14-ний өдөр хүртэл хэвээр үлдээхийг зөвшөөрсөн байна. Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа гаалийн татварыг АНУ-ын гадаад бодлогын тулгуур багана болгож, улс төрийн шахалт үзүүлэх, худалдааны тохиролцоог шинэчлэхэд ашиглаж буй.

Тарифын улмаас АНУ-ын худалдааны түншүүд эдийн засгийн хувьд буулт хийсэн ч санхүүгийн зах зээлүүд дэх тогтворгүй байдал нэмэгдсэн. Трамп давж заалдах шатны шүүхийн шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
8 сар 30, 2025 22:43

Хөрөнгөтөн хүн олны дэмжлэгээр төрийн тэргүүн болчихоод хууль бус үйлдэл хийж байгаа нь харамс�##�тай.
Аль ч улс орны төрийн тэргүүн өөрийнхөө эрх дархыг хамга�##�уулах гэж хөлсний хамга�##�агч ажиллуулж өөрийсдийнхөө зөвхөн амийг бодож ард олноо хохироож яг В.Путин шиг байв�##�..бүгд үхэх ялтай..

Холбоотой мэдээ

Back to top button