Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, БНХАУ хоёр худалдаа, TikTok-ийн талаар хэлэлцээ хийлээ

АНУ болон БНХАУ-ын албан тушаалтнууд худалдаа, TikTok гэх мэт сэдвийг хамарсан ярианы эхний өдрийн хэлэлцээг хийлээ. Тэд ням гарагт /2025.09.14/ Испанийн Мадрид хотноо уулзаж хэлэлцсэн юм. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид маргааш өглөө хэлэлцээг үргэлжлүүлнэ” хэмээжээ.

Хэлэлцээнд АНУ-ын талыг Сангийн сайд Бессент, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар тэргүүлэн оролцож байгаа. Харин БНХАУ-ын талыг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лин, Худалдааны дээд төлөөлөгч Ли Чэнган нар төлөөлжээ. Талууд Испанийн Гадаад хэргийн яам байрладаг Санта Крузын ордонд зургаан цаг гаруй хэлэлцсэн байна.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Вашингтон, Бээжингийн төлөөлөгчид дөрвөн удаа Европт уулзлаа. Тэд АНУ болон БНХАУ-ын худалдааны харилцааг тасалдуулахгүйн төлөө хэлэлцэж байгаа. Хамгийн сүүлд хоёр талын төлөөлөл Шведийн нийслэл Стокхолмд уулзаж, гаалийн татвар хэрэгжиж эхлэх өдрийг 90 хоногоор уртасгаж, БНХАУ газрын ховор металлын экспортоо үргэлжлүүлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button