АНУ, БНХАУ TikTok-ийг худалдах асуудал дээр ерөнхий тохиролцоонд хүрсэн байна

АНУ болон БНХАУ-ын албан тушаалтнууд Испанийн Мадрид хотноо худалдааны харилцаа, TikTok-ийг худалдах гэх мэт сэдвээр хэлэлцэж буй. Тэгвэл хоёр талын албан тушаалтнууд даваа гарагт /2025.09.15/ мэдэгдэл хийхдээ TikTok-ийг АНУ-д худалдах ерөнхий тохиролцоонд хүрсэн хэмээжээ. Энэхүү тохиролцоог АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар баасан гарагт /2025.09.19/ утсаар ярьж батлах юм.
170 сая гаруй америк иргэн хэрэглэдэг TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг худалдах ерөнхий тохиролцоонд хүрсэн нь хоёр улсын хэлэлцээнд гарсан ховор амжилт байлаа. БНХАУ-ын төлөөлөлтэй уулзсаныхаа дараа АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ лхагва гарагт /2025.09.17/ TikTok дээр хэлэлцээнд хүрэх сүүлийн хугацаа байсан тул Хятадын тал нааштай хэлэлцээ хийлээ гэжээ. Ерөнхий тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд эцсийн хугацааг 90 хоногоор сунгаж болно гэж Бессент хэлсэн байна.
TikTok-ийн тухайд тохиролцоонд хүрсэн гэж хоёр улс өмнө нь мэдээлж байсан юм. Тэд гуравдугаар сард худалдах хэлэлцээнд хүрсэн гэсэн ч тэрхүү мэдэгдэл нь эцэстээ үр дүнд хүрээгүй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.