НИЙГЭМ

"50 литр усыг ₮2000-аар нийлүүлдэг ч, иргэд 5 төгрөгөөр худалдан авдаг"

Ус сувгийн удирдах газар нэг литр усыг 1 төгрөг 35 мөнгөөр иргэдэд өгдөг. Жишээлбэл, гэр хорооллын нэг айл худгаасаа 50 литр ус авахдаа 50 төгрөг төлнө. Харин тус газраас уг 50 литр усыг хэрэглэгчдэд нийлүүлэхийн тулд 2000 төгрөг зарцуулдаг байна. Хэрэв 100 литр ус гэж тооцвол иргэд 200 төгрөгөөр авч, харин УСУГ 4000 төгрөг зарцуулах аж.

Өөрөөр хэлбэл энэ бол алдагдалтай дүн буюу ус үнэгүйдэж буй хэлбэр аж. Мөн нөгөө талд иргэдэд хүргэхдээ зарцуулж байгаа дүнгээсээ маш хямдаар буюу үнэгүй шахам нийлүүлж байгаа нь олон сөрөг талыг дагуулдаг байна. Тухайлбал, энэ тогтолцоогоор явсаар ирсэн нь алдагдлаа нөхөх боломжгүй болгож, тус салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс тасалдахад хүрээд байгааг УСУГ-аас мэдэгдлээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 15:02

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button