НИЙГЭМ

Хятадад хүний амь хохироосон этгээд Монголд хууль бусаар 15 жил амьдарчээ

Онц хүнд гэмт хэрэг үйлдэн эх орноосоо зугтсан Хятад иргэн Монголд 15 жил хууль бусаар амьдарч байсныг Цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, эх орондоо эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдэн, оргон зайлж улмаар Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өнөөдөр албадан гаргаж, харьяалах улсын хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Тус этгээд нь 2010 онд бусдын нэр, бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрч, хил нэвтэрсэн баримт бичгээ устган, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь хяналт шалгалтаар илэрчээ. Холбогдох байгууллагуудаас тухайн иргэний хувийн мэдээллийг тодруулахад БНХАУ-д бусдын амь насыг хохироон, оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан иргэн болох нь тогтоогдсон аж.

Тухайн этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шийдвэрлэн, Монгол Улсаас албадан гаргаж, БНХАУ-ын Бээжин хот руу агаарын замын боомтоор хуяглан хүргэх ажиллагааг зохион байгууллжээ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 18:01

Ха, ха, ха. Гадаадын иргэн харьяатын газар сайхан ажиллаж байгаа...Гадаадын иргэн хууль бусаар 15 жилийн Монголд амьдарч байсан.

Холбоотой мэдээ

Back to top button