Нийгэм мэдээ

"Нүүрсний хэрэгт холбогдсон 88 этгээдийг гэм буруутайд тооцсон"

Прокурорын байгууллага мэдээлэл гаргалаа. Тодруулбал, тус байгууллага нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, хэргийн явц, үр дүнгийн талаар өмнө нь 14 удаа мэдээлэл хийсэн гэж мэдэгдсэн байна.

Тухайлбал, уг ажлын хэсэг 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргүүдийг шүүх хянан хэлэлцээд, 88 этгээдийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Эдгээрээс 5 хүнд 2 жилээс 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял, 80 хүнд 3 саяас 38 сая төгрөгийн торгох ял, 63 хүнд 2 жилээс 7 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 14,9 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна. 

Мөн эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2,2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194.384 ам.доллар болон 23,8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргээс 20 хүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдээгүй. Одоогоор дээрх ажлын хэсгээс 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button