Улс төрийн мэдээ

"Г.Занданшатарыг огцруулах саналыг өглөө хэлэлцсэн бол хууль зөрчинө"

Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэхээр 08.30 цагт товлосон байв. Гэвч товыг хойшлуулж, 14.00 цаг болгоод байгаа юм.

Тэгвэл цаг хойшлуулсан шалтгааныг УИХТГ-аас тодруулахад "Хуулийн дагуу УИХ-д өргөн барьснаас гурав хоногийн дараа хэлэлцэх заалттай. Харин саналыг анх өргөн барьсан цагаар нь тооцвол, өглөө хэлэлцэхээр гурав хоногийн дараа биш дотор хэлэлцэж таарч байсан. Иймд хуулийн заалтад барьж, 14.00 цагт хойшлуулж товлосон" гэлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргаж, 55 гишүүн гарын үсэг зурсныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барьсан.

14.00 цагаас ТББХ, 16.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, уг асуудлыг шийдвэрлэнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИНзочинзочин
ЗОЧИНзочинзочин

ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРВОЛ ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛИЙН ХОЁР ДАХЬ ЯЛАЛТ...НЭГ ДЭХЬ ЯЛАЛТ НЬ АМАРБАЯСГАЛАНГ НАМЫН ДАРГААРАА СОНГОЖ ГАРГАЖ ИРСЭН ЯВДАЛ БАЙЛАА...ГУРАВ ДАХЬ ЯЛАЛТ НЬ НАМЫН ИХ ХУРАЛ ДЭЭР ХҮРЭЛСҮХ..ЗАНДАНШАТАР..ЭНХБАЯР ...МСS-н бүлэглэл болон НАМААСАА ГАРНА ГЭЖ ЭРХЭЛСЭН ЛАЛАРУУДЫГ НEПАЛДАХ Л ҮЛДЛЭЭ...
..

Зочин
Зочин

Засгийн газар огцор

Холбоотой мэдээ

Back to top button