УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Бат-Амгалан: Эмч, багш, төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.29/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан дараах мэдээлэл өглөө.

"Төрийн оролцоотойгоор баригдаж байгаа барилга орон сууцны төвлөрсөн газрууд Улаанбаатарт түлхүү бий. 2025-2028 онд ашиглалтад орох есөн байршилд нийтдээ 21694 айл өрхийг оруулахуйц төсөл хэрэгжиж буй. Үүнээс гадна манай яам дээр хэрэгжиж байгаа 5000 гаруй айлын Залуус 1,2 төслийн ажил 2026 онд эхлэх гэж байна. Дээрх төслийн борлуулалтыг Засгийн газрын хуралдаан дээр өнөөдөр ажлын хэсэг байгууллаа. Ингэхдээ, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд миний бие ахалж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр болон бусад сайд нартай хамтарна. Эл ажлын хэсэг 11, 12 дугаар сард Засгийн газарт ажлаа танилцуулах үүрэг чиглэл авлаа. Ингэхдээ ирэх 2-3 жилд хэрэгжих барилгын төслүүдийг эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн албан хаагч нарт зориулсан орон сууцны хөтөлбөр болгож ажиллах үүрэг чиглэл өгсөн.

Нэгдүгээрт. Ипотекийн зээлийн асуудлыг, эх үүсвэрийг хаанаас олох зэрэг асуудалд тулгуурлаж ажиллана.

Хоёрдугаарт. Эрүүл мэнд, боловсрол, төрийн албан хаагч нарын орон сууцны асуудалд анхаарна. Миний судалснаар Нийслэлийн хэмжээнд 22 мянга орчим багш, ажилчид байна. Тэдний тэн хагасад нь орон сууц нэн шаардлагатай байна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БИТГИЙ ШАА ИНГЭЖ УЛИХААР ЧИНЬ ТЭМЦЭХЭЭ БОЛИНО ГЭЖ БОДОО ЮУ? ҮМХИЙ САМХАЙ ХАНХАЛСАН ГЭР ХОРООЛОЛДОО ТОЧИК ЗААРАА ЗОХИЦУУЛААД АМЬДАРЧ БАЙНА ЯМАР САЙНДАА Л 3 р АНГИЙН ШАВЬ НАР МИНЬ БАГШАА ТАНААС ШОПРОД ЗАГАС ҮНТЭРТЭЭД ТА ИДСЭН ЮМ УУ? ГЭЖ АСУУХ ВЭ? НӨХӨР ЗАВААРУУЛСАН ЗА АМЬДРАЛ ЮМ ЧИНЬ.ГУЦАЛГҮЙ Л ЦАЛИНГАА ГЭМЭЭД АЛЬ

Шагай
Шагай

Чихэр долоолгох арга

Зоч
Зоч

Бүх с�##�бар ажил хаяж шантаажилдаг болмоор юм байнадаааа

Зочин
Зочин

Содбаатар та 2 эрдэнэтийн овоолгоор их баяжиж байнаа

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Ган
Ган

Ийм нэг жижүүрийэ амл�##�т байнга өгөх юм. Яг одоогийн байдлаар зорилтот бүлэгт чигэлсэн орон сууцны нэг ч барилгын шав ч байхгүй. Төсөв зард�##� энэ жилийн улсын төсөвт сууссан уу?. Иргэдийн төрдөө итгэх итгэл дуусаагүй болохоор итгээд хүлээлт бий болдог. Тухайлб�##�: Хотын төвийн тойрогт орон сууц барих газар байна уу?. Тиймээс бодит үнэн байдлаа хэлж, эсвэл төрөөс орон сууц барихгүй гэж тодорхой чиг өгөх хэрэгтэй. Түүний оронд шинээр баригдаж буй орон сууцны тодорхой хувийг зорилтод бүлэг ипотекээр өгдөг хууль, эрх зүйн орчныг бий болгох нь үнэнд ойр болно.

Холбоотой мэдээ

Back to top button