УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ: Өнөөдөр хуралдах түр болон байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын түр болон байнгын хороод өнөөдрийн /2025.11.04/ хуралдааны товтой танилц.

Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Төсвийн байнгын хороо

  • 10.00 цагт: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 11.00 цагт: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Өргөдлийн байнгын хороо

  • 10.00 цагт: Нийтийн өргөдлийн цахим системээр дамжуулан өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн сайд,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох
  • Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсохщ
  • Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

11.00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

  • Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүйбол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, багацалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэснийг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах/
  • Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
  • Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан
  • Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын  Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

14.00 цагт: Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

  • Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Эрүүл монгол хүний эрхийн баталгааг хангах талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх
  • Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

15.00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Түр хорооны хуралдаан

15.00 цагт: Хянан шалгах түр хороо

  • Түр хорооны тогтоолын төсөл 
  • “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
  • Бусад
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ НЭЭГ ИХ ХУРАЛДСАН ДАРГАНЦАР ДҮР ГАРГАСАН МУДАКУУД УЛС ОРНОО САЙХАН СҮЙРҮҮЛЧИХЭЭД ТЭГЭЭД ХУЦААД БАЙВАЛ ЯАДЫН.ТАРЦГАА ТОНИЛЦГОО ТА НАР МОНГОЛД МАШ ИХ ГАЙ ЛАЙ ЧИРСЭН ХҮМҮҮС ГЭДГЭЭ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ?

Холбоотой мэдээ

Back to top button