УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ч.Ундрам: Тамирчид зочид буудалд орохоо хүлээж, амарсан. Жүдогийн холбоонд энэ жил ₮700 гаруй саяыг олгосон

"Бахрейн-2025" Азийн залуучуудын наадамд Монгол улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагч оролцсон байна. Эх орноо төлөөлж оролцож буй өсвөрийн тамирчдад тэмцээний зардал санхүүжилтийг шийдэж өгөөгүй учир тамирчид зочид буудлын үүдний хэсэгт хонож байгаа тухай багийн дасгалжуулагч МУГТ Г.Отгонцэцэг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн билээ.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам тайлбар өглөө.

Ингэхдээ "Олимпын хорооноос энэ асуудлын талаар мэдэгдэл гаргасан байна билээ. Мэдэгдлээс харахад тухайн тамирчдын очсон нислэг үүрээр буусан. Дэлхий нийтийн жишгээр буудалд орох цаг 14.00 цаг байдаг. Гэсэн ч өглөө 06.00 цагт буудлахаар тохиролцсон байсан гэх тайлбарыг оруулсан байсан. Яамны зүгээс тив, дэлхийн хэмжээний тэмцээнд тамирчдаа оруулдаг 26 холбоотой гэрээ хийж, санхүүжүүлдэг. Үүнд жүдогийн холбоо бий. Тухайн холбоонд энэ жил л гэхэд 700 гаруй сая төгрөгийн санхүүжүүлэлт олгосон. Мөн Биеийн тамир, спортын улсын хороонд үнэ төлбөргүйгээр бэлтгэл хийх боломжоор нь хангасан. Яамнаас олгосон санхүүжилтийг уг холбоо нь үйл ажиллагааны зардал, цалин зэрэгтээ хуваарилдаг. МУГТ Г.Отгонцэцэг албан ёсоор надад хандсан зүйл байхгүй. Цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсэн юм байна гэж ойлгосон. " хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ВОО ЕНЕ НИГӨӨ ИК ЦУРГУУЛИН БИГШ ЗИЯАБАРТ НӨКРИКӨ КАЖУУД ГЯЛ ТИГООНДОО БОЦОГОРО ЧААЛГАСАН ЭМЕГТЕЙ МӨН ЮМ УУ? НИДАА НЕГ ЧААЛГАЧ МАНИ КАЗ ЕГНӨӨ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Казакийн �######�ны амтыг нэг л авб�##� чамаас зүүгдээд с�##�ахаа больноо, дэмий хэрэггүй, гай болно шүү !!!

Зочин
Зочин

Казакстанд ямар ч та лаараа манайхаас хавьгүй дээр л бдг юм бна даа. Отгонцэцэг тийм л баримжаагаар хандаж таарна. Тэхээр ер нь манайх их хоцрогджээ !

Үнэндээ Африкийн зарим орон ч Монголоос хол илүү хөгжчихөж бгаа юм гэсэн шүү !
Манай хүмүүс э/з дахь төрийн оролцоо, соц-ист тэгши тгэлийг шаардахаа больмоор бнаа !!!

Холбоотой мэдээ

Back to top button