Б.Жаргалан: Засгийн газраас иргэдийн амьжиргааны өртгийг сайжруулахад ямар арга хэмжээ авч ажиллав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын мэтгэлцээний цагаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан болон УИХ зарим гишүүдийн урьдчилан хүргүүлсэн асуултад хариулт өгөх юм.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан,
Гурав дахь удаагийн мэтгэлцээн болж байна. Ерөний сайдаас асуух асуулт гишүүдэд маш их байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал, томуугийн улирал дэгдчихсэн, хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байна. Улаанбаатарын утаа байдгаараа л байна. Гэтэл МАН-ын дарга нар нам доторх өрсөлдөөндөө ялахын тулд бүхнээ зориуллаа. Улмаар Улсын нэгдсэн төсвийг улс төрийн наймааны хэрэгсэл болов. Ерөнхий сайд Г.Занданшатар та УИХ-ын 78 гишүүний саналаар огцорсон атлаа Цэцийн дүгнэлтээр суудалдаа үлдсэн. одоо та бүгд сандал суудлын ажлаа жигдэлсэн бол үндсэн ажилдаа орох уу. Элдэв мега төслийн өртөг хэдэн их наядаар ярьдаг боллоо. Сүүлдээ бүтээн байгуулагчид их наядаар хулгайлаад байна гэхээр эдийн засаг сайн байгаа ч юм шиг. Гэтэл иргэдийн амьдрал ямар байгаа вэ. Дэлгүүрт атар талхны үнэ 2600 төгрөг байна. 4 жилийн өмнө л атар талхны үнэ 1300 төгрөг байсан. Өргөн хэрэглээний барааны үнэ ингэж өсөж, иргэдийн орлогын өсөлт үнийн өсөлтийг гүйцэхээ байчихаад байна. Гэтэл Засгийн газраас иргэдийн амьжиргааны өртгийг сайжруулахад ямар арга хэмжээ авч ажиллав.
Ерөнхий сайд Г.Занданшатар
Б.Жаргалан гишүүний зөв өө. Засгийн газар хүнд нөхцөлд ажилласан. Гадаад зах зээл дээр манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, дотооддоо улс төржилттэй, шатахууны асуудал гээд л биднээс шалтгаалахгүй олон хүндрэл учирсан. Тиймээс Засгийн газар төсөвт учирч байгаа хүндрэлийг даван туулахын тулд ажлаа хүлээж авмагцаа л иргэд, аж ахуй нэгжүүдэд энэ хүндрэлийг мэдрүүлэхгүйн тулд үрэлгэн зардлуудыг танаж, төсвийн зардлыг 2.2 их наядаар танаж чадсан. Өнөөдөр ам.долларын ханш 50-60 төгрөгөөр бууруулж чадсан. Шууд импортоос хамааралтай бүтээгдэхүүний инфляцыг хөөрөгдөж, ард түмний амьдрал хармайнд хүндээр тусах байсан. Инфляц 14-15 хувьд хүрэх байсан шүү. Тиймээс үнийн өсөлтийг хязгаарлахын тулд данхайсан төрийн бүтцийг багасгасан. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ хоёр жилийн өмнө 250 ам.доллар байсан бол өнөөдөр хоёр дахин уначихсан. Ийм хүнд эдийн засгийн нөхцлийг даван туулахын тулд бид ард иргэдийн нуруун дэрэээс ачааллыг авч ажилалаа. Үүний үр дүнд өнөөдөр валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрээд байна. Авлига хулгайтай тэмцэж байгаагийн үр дүн юм аа.
Асуулгын цаг үргэлжилж байна.
Т.БАТСҮРЭН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.