Ө.Шижир: Монголчууд өнөөдөр өрөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын асуулгын цаг үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир,
Монголчууд өнөөдөр барьцаалж болох бүх юмаа барьцаанд тавиад зээлээс зээлийн хооронд өрнөөс өрний хооронд амьдарч байна. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж монгол ардын зүйр үг бий. Монголчууд та бүгдээс олсон орлого нь амьжиргааны зардалд нь хүрдэг байхыг л хүсэж байгаагаас биш тансаг амьдрал хүсээгүй.
1.4 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа ч улсын дундаж цалин 2.6 сая төгрөг байна. Нийт уул уурхайн салбарт 5 саяас дээш төгрөгийн цалинтай ажиллаж байгаа 73100 хүнийг хасаад тооцвол энэ тоо чүү ай 1.9 төгрөгт л хүрнэ. Ийм цалингаар хүмүүс ахуй амьдралаа залгуулж байна гэсэн үг.Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 57 хувь нь улсын дунджаас бага цалинтай ажиллаж байна. Амьжиргааны доод түвшин 311700 төгрөгөөр өссөн бол нэг өрхийн сарын хэрэглээний зардал 2 сая төгрөгөөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл өрөөр амьдарч байна.
36 настай, төрийн албанд ажилладаг залуу эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь хувийн хэвшилд 2.6 сая төгрөгийн цалинтай ажилладаг буюу нийт өрхийн орлого нь 4.6 сая төгрөгтэй өрхөөр би жишээ авч таниас асууя. Энэ өрх ипотекийн зээлд сард 700 мянгыг, цалингийн зээлдээ сард 950 мянган төгрөг, аппликейшний зээлдээ 150 мянган төгрөг төлөөд үлдсэн мөнгөөрөө хоол хүнсээ зохицуулаад амьдарч байна. Өрхийн орлого нь зөвхөн анхдагч хэрэгцээг хангахаас биш хоёрдогч, гуравдагч хэрэгцээг хангаж чадахгүй байна. Малчид малчны зээлтэй. Ахмадууд нь тэтгэврийн зээлтэй байна. Та зээлтэй юу Ерөнхий сайд аа?
Ерөнхий сайд Г.Занданшатар,
Судалгаанаас үзэхэд нийт өрх айлуудын 63.8 хувь нь зээлтэй байгаа. Орлого нь хүрэлцэхгүй байгаа учраас голдуу хэрэглээний зээл авч байгаа. Бизнес өсгөх зээл бус ихэвчлэн амьжиргаагаа залгуулах үүднээс л зээл авч байна. Амьжиргааны өртгийг тооцоход зарлага нь орлогоосоо илүү байгаа. Тэгэхээр эмч, багш нарын цалинг нэмэгдүүлсэн. Гэхдээ бид хавтгайруулж нэмээгүй. Улаанбаатар хотод ажилладаг багш нарын цалин 1.4 сая төгрөгийн цалин аваад амьдрах хэцүү. Тиймээс бид суурь бага цалинг нэмгдүүлэх бодлого баримталсан.
УИХ-ын гишүүн Ө.Шижир,
Та миний асуусан ганц асуултад хариулсангүй. ҮСХ-оос хэрэглээний үнийн индексийг 8.6 хувь гэж тооцсон юм байна. Гэтэл үхрийн мах, адууны мах, төмс, манжин гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 8.6 хувиас өндөр байгаа шүү.
Асуулга үргэлжилж байна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэнд зээл хэрэггуй лдээ ордондоо хямд хоолоо гударчхаад улсын хангамж, бас авилгын шан харамж гээд юугаар дутах юм бэ албан тушаал л байвал болоо бузрын нам
адны хэл буруутан ирэхэд ширээ шүүгээ тавьж өгөөд идээ будаагаар хүндлэн зочлоод бүүр сүүлдээ тэднийхээ эрхшээлд зарим ихэс дээдсүүд чинь ороод өөрийн мэдэлгүй болоод та нарын минь алтан өлгий нутгийн чинь газар шороо эд баялагтай нь, арав таван малыг чинь хошуу цорвойж өгөөд амь насаа даатгаж, бурхан шашнаа дуган сүмтэй нь хамх цохилон хаяад түмэн хуврагуудаа, төрийнхөө зүтгэлтэн эрдэмтэн мэргэдээ золионд гаргаад цэвүүн цагт зарим нь хагартлаа баяжаад зарим нь өлсгөлөнгийн туйлд хүрэхэд та нарыгаа үнсэнд хаясан шалзын чинээ бодохгүй нүүрээ буруулах цаг ирнэ. Тэр цэвүүн цагт хувиа хичээсэн хувалз хачиг гарч ирнэ. Тэд хулгана зурам мэт мэрнэ, хувалз хачиг мэт сорно. Тэд дээр дооргүй идээд дэл сүүлгүй зулгаагаад хаях нутгийг юутай үлдээх билээ. Харин тэд 3000 галвыг үзтэл очир тамын оронд сууна.