УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Намаасаа гарч, сул гишүүн болсон Ж.Золжаргал Баянголын 28 мянган хүний саналаар сонгогдсон

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намаас гарч буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ "Өмнөх Засгийн газрыг огцруулахад би гарын үсгээ зурсан. Түүнээс хойш нэлээн зүйл болсон. Үндсэндээ зун шийдвэрээ гаргаад, намын гишүүнчлэлээс татгалзсан байгаа. Сүүлд УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулах гээд нам, эвслүүдээс нэр авч байсан. Миний бие бие даагчаар бүртгүүлсэн" хэмээсэн юм.

Намаасаа гарч буй үндэслэлээ тайлбарлахдаа "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол чөлөөт нийгмийн л асуудал. Яагаад арга барил таарахгүй байна вэ гэхээр, би цомхон төртэй байхыг шаардаж байгаа. Гэвч өмнөх Засгийн газар маш дэлгэмэл том болсон. Парламент нь нэгдээд нэг Засгийн газар байгуулсан. Ингэж болохгүй.

Миний эгдүүг хамгийн их хүргэсэн зүйл бол Биржийн хуулийг дагаж бартерийн асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын нөөц баялгаа бартер ашигладаг зүйл руу явж болзошгүй юм байна. Цаг нь болсон байна гэж үзээд, залуучуудын хөдөлгөөний үеэр ЗГ-ыг огцруулах гарын үсэг зурсан.

Түүнээс хойш засаг, төрийг цомхон байлгах тал дээр үзэл баримтлал зөрж байгаа учраас "Мөр, мөрөө бодъё, амжилт хүсье" гээд өргөдлөө өгсөн. Одоо ажилдаа анхаараад л явж байна" гэв.

Харин ХҮН намын дарга , Шадар сайд Т.Доржханд "Ж.Золжаргал намаас гарвал хариуцлага тооцно" гэдгээ илэрхийлэв.

Ж.Золжаргалын хувьд 2024 онд сонгуулийн есдүгээр тойргоос буюу Баянгол дүүргээс 28414 сонгогчийн саналаар анх удаа УИХ-ын гишүүн болсон.

АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал

  • Өөрийн орлого: 242 сая
  • Гэр бүлийн орлого: 68 сая
  • Орон сууц: 855 сая
  • Тээврийн хэрэгсэл: 42 сая
  • Газар: 70 сая
  • Хадгаламж: 30 сая
  • Монголын Хөрөнгийн Бирж ХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг хэмээжээ.

Төгссөн сургууль мэргэжлийн хувьд

  • 1997 ондХөвсгөл, Мөрөн, 1-р сургууль
  • 2004 ондСанкт-Петербургийн Уул уурхайн их сургууль
  • 2010 ондТокиогийн Технологийн их сургууль
  • 2005 ондХятадын Нефтийн Их Сургуульд “Шатдаг занарын технологи” курс
  • 2009 ондТокио хот дахь НҮБ-ийн Их Сургуульд “Тогтвортой хөгжлийн сорилтууд” курс
  • 2011 ондАвстрали IPA “Мега төслийн менежмент” сургалт

Ажлын туршлага

  • 2004-2008 Монголын Алт ХХК, Инженер
  • 2010-2016 Монголын Алт ХХК, Төслийн менежер, Судалгаа хөгжлийн төвийн захирал
  • 2013-2014 Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо, УЗ-ийн гишүүн
  • 2017-2018 Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Гэр хороололд халаалтын шинэ технологи нэвтрүүлэх зах зээлийн шинжээч
  • 2017-2024 Кэй минералс солюшн ХХК, Төслийн инженер2018-
  • 2019 Европын холбооны Степ Эколаб төсөл, Ноос ноолуурын үйлдвэрлэлд “эко бүтээгдэхүүний шошго” нэвтрүүлэх төслийн эрчим хүчний хэрэглээний шинжээч
  • 2018-2019 Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Ногоон хотууд” хөтөлбөр, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр төслийн Техникийн зөвлөх
  • 2019-2020 Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр тайлангийн Аж үйлдвэрийн салбарын хүлэмжийн хийн тооллогын зөвлөх
  • 2019-2024 Монгол нүүрс ассоциаци, Гүйцэтгэх захирал
  • 2020-2021 Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр тайланг хэрэгжүүлэх төслийн зөвлөх
  • 2021-2022 Азийн хөгжлийн банкны AHURP төсөл, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөх
  • 2021-2022 НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Тээврийн салбарын хүлэмжийн хийн тооллогын аргачлал боловсруулах төслийн Зөвлөх
  • 2022-2024 Азийн хөгжлийн банк, Монгол Улсад Хөргүүрийн бодисын менежментийг сайжруулах төслийн зөвлөх
  • 2022-2024 Монголын химийн нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Халтар царайтай Доржханд нь хаана албан тушаал мөнгө байна тэнд хар царайгаа ширлээд л гүйж явдаг лаларын мангар бацаан.Бүгд орхи Золжаргалын намаасаа гарах нь үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа хэрэг юм.

Холбоотой мэдээ

Back to top button