Нийгэм мэдээ

Р.Чингис генерал зодуулсан цэргээс уучлалт гуйж, ёс суртахуунаар үлгэрлэсэн бол...

Өчигдөр шөнө дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч нэгнийгээ балмадаар зодож буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан.

Энэ талаар өнөөдөр Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис болон 05-р ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар нар мэдээлэл хийсэн. Ингэхдээ зодоон болсон нөхцөл байдлыг огт мэдээгүй бөгөөд цахим сүлжээнд бичлэг тарсны дараа л мэдэж, цочирдон хүлээж авсан гэв. Уг нь 05-р цэргийн ангид 62 камер байршиж байдгаас бие засах өрөө болон шүршүүрийн өрөөнд камер байршуулаагүй учир камергүй газарт зодоон болсныг олж тогтоох боломжгүй байсан хэмээн тайлбарласан юм.

Бичлэг дээр зодуулж буй цэргийн биеийн байдал одоогоор хэвийн гэдэг хариултыг Д.Манлайбаатар хурандаа хэлсэн. Гэхдээ биеийн байдал хэвийн гэдэг нь сэтгэл санааны нөхцөл байдал нь хэвийн гэсэн ойлголт биш юм.

Дотоодын цэргийн байгууллагуудын журамд дүрмийн бус харилцааны агуулгыг тусгасан гэж байгаа ч цэргүүдэд ёс суртахууны үлгэрлэл дутаж байж ч мэднэ.

Нас чацуу залуучууд цэрэгт ирээд нэгнийгээ камергүй өрөөнд оруулаад шөнөөр зодчихоод үүнийгээ мэдэгдүүлэхгүй нуух боломж бий юу. Үүнд цэргийн ангийн албан тушаалтнууд хяналт, анхаарал тавьдаг л байж таарна. Тавих ч ёстой.

Гэтэл эв эрүүл хүүгээ цэргийн алба хаалгах гэж явуулсан эцэг, эх цогцосыг нь л хүлээж авсан кэйсүүд Монголд цөөнгүй бий. Дэглэлтийн асуудал ерөөс дотоод журмаар зохицуулаад л болчихдог зүйл биш гэдгийг өнөөдрийн үйл явдал ч харууллаа.

Хэвлэлийн хурлаар захирагч, хурандаа Д.Манлайбаатар болон Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис зодуулсан цэргээс болон түүний ар гэрийнхнээс өөрийн амаар уучлалт гуйж, бүх нийтийн өмнө ёс суртахуунаар үлгэрлэх ёстой байв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манлайбаатар хурандааг ахлах ахлагч болгоод Дорнодын Халхгол сумын хэсгийн цагдаагаар явуулъя Чингис генералыг хошууч болгоод Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хэсгийн төлөөлөгчөөр явуулъя.05 р ангийн штабын дарга тус цэргийн ротын болон салаа захирагч жагсаалын дарга нарыг дэд түрүүч болгоод Говь-Алтай аймгийн алслагдсан суманд цагдаагаар явуулъя.Ингэж хариуцлага тооцохгүй бол хэдэн бор цэргээ дайнд биш танхай хулгайчуудын гарт алуулаад дуусах нь.ХЗДХ яамны сайд Б.Энхбаяр та үнэхээр шударга бусын эсрэг эрэлхэг эх оронч юм бол миний хэлснээр хийгээд эргэж мэдэгдээрэй.

Иргэн
Иргэн

Зодуулсан цэргүүд зодсон хүнээ хэзээ ч хэлэхгүй шдээ хэрвээ хэлвэл дараагын буулт нь маш хүнд эргэж ирдэг бхоор хэзээ ч хэлэхгүй хэрвээ хэлбэл зодсон цэрэг нь биш юмаа гэхэд өөр цэргүүд маш хүнд дарамталдаг гэдгийг анги нэгтгэлд ажиллаж байсны хувьд сайн мэднэ энэ мэт харгис цэргүүдэд цэргийн албанаас хөөх юмуу ял эдлүүлэх эсвэл маш өндөр торгууль ногдуулах эсвэл армид нь алба хаах хугацаанд нь хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт арга хэмжээ авахгүй бол энэ мэт харгис үйлдэл сануулаад өнгөрөх нь маш хөнгөн шийтгэлээс гадна дахин ийм мэт зодуур харгислал дахин гарсаар давтагдсаар л байх бно

Зочин
Зочин

Оо.д ч камер тавих хэрэгтэй юм бна Оо.д бгаа бүх хаалгануудыг нь гар угаах тосгууртай нь оруулж тавихад л хэн орж гарч бгаа нь тодорхой биздээ?!!

Зочин
Зочин

Огцор Чингис гэж лаларын бандиа

Үйлс Билгүүн
Үйлс Билгүүн

Энэ ангийн захирагчид хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Учир нь тухайн ангийн захирагчийн арга барил,захирагдагсадтайгаа харилцдаг харилцаа,хандлага,арга барил нь бие бүрэдпэхүүний харилцаанд шууд нөлөөлж байдаг.
Ер нь цэргийн ангийг цэргийн штаб командын мэрэгжилтэй офицер удирдахгүй бол цагдаагийн ажил мэрэгжлийн офицер удирдаж чаддагүй.

Зочинз
Зочинз

Чингис Манлайбаатар 2 ажлаа өг ялаа үүр

Зочин
Зочин

1 ЦЭРГИЙГ ЭЭЛЖЛЭЭД ЗОДООД БАЙСАН ХОЁР ЦЭРГИЙН ХОЁР ГАРЫГ УРД ҮЕЭЭР НЬ ТАЙРЧ ХАЯ, ЭСХҮЛ, БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХОРИХ ХЭРЭГТЭЙ. МӨН ЗЭВСЭГТ ХҮЧИН БОЛОН ХИЛИЙН ЦЭРЭГТ Ч БАС ИЙМ АСУУДАЛ БАЙЖ Л БАЙГАА. ИЙМЭЭС ӨНӨӨГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРЭГ, ДОТООДЫН ЦЭРГИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУДАД АЛБА ХААЖ БАЙГАА БҮХ ГЕНЕРАЛ, ХУРАНДААНУУДЫГ БҮГДИЙГ НЬ ЦЭРГИЙН АНГИУДАД ЗАХИРАГЧААР ТОМИЛЖ, 24 ЦАГААР АНГИ ДЭЭРЭЭ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ӨГСӨН НЬ ДЭЭР ШҮҮ. ХЭРВЭЭ ХҮСЭХГҮЙ БАЙГААГ НЬ ТЭТГЭВЭРГҮЙГЭЭР ШУУД ХАЛЖ ЯВУУЛАХ НЬ ЗӨВ.

Зочин
Зочин

Ее чаавасдаа бид хэдэн оркуудда л «генерал» юм биз дээ… монгл «генерал» гэхээр унэхээр ичдэг бас инээд хурдэг шуу….оркуудаа

Иргэн
Иргэн

Одоо оркуудын хүүхдүүд л цэрэгт явж бузрлаж байгаа шүү дээ!! Улны айлын хүүхдүүд улны л сэтгэхгүйтэй байх нь тодорхой!!

Зочин
Зочин

Огцруул

Зочин
Зочин

Одоо бие нь зүгээр ч хожим нь илэрч болно. Тархи толгойдоо гэмтэл авч доргисон бол яаху, элэг бөөрөндөө гэмтэл авч цус хурсан бол яаху

Зочин
Зочин

Яасан овоо гар вэ? Хүн зоддог хүнийг яадагийг амсуулаад бялба нүдээд өг. Давраагаад байхаар ингэж байгаа юм. Бага дээр нь дараад өг. Зодуулсан хүүгийн ах дүү аав ээж нь байна уу? Зодсон нөхөртэй эсвэл аав ээжтэй нь хувиараа уулзаач дээ.

Зочин
Зочин

Хүнийг зодох, ямар нэг хохирол учруулбал тэр нөхрийг, хохирсон хүний ар гэрт зарц боол болгоод өгчихдөг, авсан эзэн яаж шийтгэх нь тэр эзний хүслээр болгодог тийм хуультай улс байдаг гэсэн шүү.

Зочин хүзүүгүй ах тапор
Зочин хүзүүгүй ах тапор

тэр зодсон хугацааны цэргийг эрүү үүсгэж,хэд хоног цагдан хорьж шүүхэд шилжүүлэж Штабын дарга бригадын генерал цол хурааж хурандаа болгох,ангийн захирагч хурандаа дэд хурандаа болгох эсвэл албан тушаал бууруулах, ангийн жижүүр офицер, болон тус Ромын дарга ,салаан дарга нарт бүгд шат дараалан арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгж байж л олон дарга нар хариуцлагатай ажиллах болно шүү дээ.

Зочин
Зочин

Энэ Чингис гэгчын харьцаа хандлагыг харахад энэ хүн төрийн эргэлт хийчиж чадах эх орнорсоо урвасгаа юман чинээнд өодохооргүй хүн бндаа.цэргүүдийн ар гэрийнхэн очиход нэг аав их л ууртай байснаа хүүтэйгээ уулзчаад гарч ирээд гөлөг болчихсон л харагдана лээ

Зочин
Зочин

гоожуур

Зочин
Зочин

Энэ нэг дарга нэртэй хоёр псдак нь юун ч мундаг нэртэй юм бэ? Чингис, Манлайбаатар! Мундаг цэргийн жанжин, зүтгэлтнүүдийн нэрийг гутаасан хөгийн юмнууд!

Холбоотой мэдээ

Back to top button