Татаад босгох сэтгэлгүй юм гэхэд унатал нь цохих сэтгэлтэй битгий байгаарай

Нэгнээ унатал цохиж буй дотоодын цэргийн алба хаагчийн бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан даруйдаа олны анхаарлын төвд орлоо. Холбогдох албаныхан мэдээлэл хийж, хяналтад авсан, шалгаж байгаа, хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв. Эцэг эхийн төлөөлөл ч дуугарлаа, амлалт нэхлээ.
Нийгмийн сүлжээний сайн тал энэ. Аливаа мэдээлэл сум шиг хурдан тарж, ямар нэг байдлаар үр дүн үзүүлж байна. Ялангуяа энэ мэт асуудал дээр.
Өөрөөр хэлбэл, нийгмийн хэв шинжээс давсан, хүн ёсны хэм хэмжээнээс хэтэрсэн асуудал шийдвэрлэгдэхэд цахим ертөнц гол хүч болж байгаа нь худлаа биш. Нөгөө талд нийгмийн сүлжээнд хандалт авч, олон хүнд хүргэж, нөлөөлөл үзүүлэхгүй л бол шийдвэрлэгддэггүй буруу жишиг бараг л тогтлоо. Муу тал нь энэ.
Харин сууриараа бол хоёр хоногийн өмнөх энэ үйл явдал огт болох ёсгүй байв. Үнэхээр л тогтолцоо, дэг сургууль нь дарга нарынх нь хэлж, тайлбарладаг шиг зөв бол шүү дээ. Цаашлаад энэ дээрэлхэлтийн асуудал өсвөр үеийнхний дунд байдаг л зүйл мэт болж хувирчхаад байгаа. Үе, үе цэргүүдийн кэйс шиг гарч ирдэг. Нэмээд залуучууд, иргэн хооронд болсон, үзэхэд ч нүд халтирам бичлэг, мэдээ олон цацагддаг. Тухайн үед нь шуураад л өнгөрөөдөг. Гээд харвал өнөөгийн нийгмийн дүр зураг, хүмүүсийн нийтлэг сэтгэл зүй ямар түвшинд байгаа бүрэн тодорхойлогдохгүй ч барагцаалж болж байгаа юм. Нэгнээ унатал цохидог биш татаад босгодог, үгүйсгэлгүй ойлгодог, тэвчиж сонсдог, асуудлыг уураар биш ухаанаар шийддэг болж гэмээ нь маргаашаа бид бухимдалд үрэх шаардлагагүй болох юм.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene udaa zaaval duusgaj hariutslaga tootsohgui bol daraagiin bichleg n dahin l garna tegeed l bid uurlaj bichne
Бас Дунд сургуулийн хүүхэд Дээрэлхэлтийн түүхтэй бол Их дээд сургуульд тэтгэлэгт хамрагдахгүй болгох хуулийн заалт хэрэгтэй.
Солонгосын хуультай адил.
Энэ бичлэгийг үзээд үнэхээр уур хүрлээ цэрэгт явуулж байгаа хүүхдээ хамгаалалттай газар байна гэж боддог гэтэл ийм дээрэлхэл байсаар байвал итгэх аргагүй шүү дарга нар нь үнэнээ хэлж хариуцлагаа хүлээх ёстой
Нэгнийгээ унатал зодож байгаа нь эр хүний шинж биш харин ч сул дорой оюун санааны илрэл гэж боддог ийм хүмүүсийг удирдагч байлгах ёсгүй
Өмнө нь ч иймэрхүү хэрэг гарч байсан тэгэхэд бас л шалгана хариуцна гэж байсан одоо дахиад давтагдаж байгаа нь үнэндээ ичмээр
zarim humuus bol tsereg ingej l hatuu bh yostoi geed bichih yum tegeed hun zodoj doromjloh n hatuu nertei yos uu
social deer shuugeeegui bol hen ch anhaarahgui ene n ugtaa emgeneltei zuil shuu dee ard tumen shalgaj baigaa yum shig
Дарга нар нь сайхан ярьдаг ч бодит байдал дээр цэргийн ангид юу болдгийг бид мэдэхгүй л байна ил тод байдал хэрэгтэй
bi huuhdee tsereg yavulna gej bodohdoo aimshigtai bolchloo huuli durem bhgui yum shig hunii amidralaar togloj bn gej haragdlaa
Энэ чинь ганц нэг хүний асуудал биш бүхэл бүтэн тогтолцооны доголдол шүү дээ дээрэлхэл бол зүгээр зан аашны асуудал биш хяналт хүмүүжил хоёрын үр дүн
Тэр нэг дотоодын цэргийн генерал нь гэдэг юм миний хүүхэдэд ийм юм тохиолдвол би ч гэсэн зовно ч гэх шиг гачин юм хуцаад байсан! Тэгж гачин царайлж уйлан гоншигнохын оронд ийм муухай бузар зодуур дээрэлхэж буй байдлыг таслан зогсооно, тэр зодогч этгээдийг хатуу чанга дэглэмтэй шоронд нь суулгана гэж хэлэх байсан юм!
ene bichleg gariad baihad l bugd tsuchlaad surjignaad duusdag n hamgiin haramsaltai baahan shalgaj bn gedeg ch daraa ni yu bolson n medegdehgui ter l hamgiin muu sanagddag
Нийгмийн сүлжээгүй бол энэ хэрэг ил гарахгүй өнгөрөх байсныг бодохоор аймаар тэгээд л жирийн үед хэчнээн юм дарж нуудаг юм бол доо гэсэн бодол төрөөд байна
ter tseregt zoduulsan huuhed yu bodoj baigaa bol ger oron ni yah gej bna aa geed haramsaj suuna shuu dee ene bol togloom bish
Эцэг эхчүүдийн дуу хоолойг одоо л сонсох цаг болсон цэрэг гэдэг чинь айдас биш итгэл дээр тогтох ёстой газар баймаар
bi uuriin bagadaa surguulid deerelhsen asuudliig sanaad l baina tom bolood tseregt ch adilhan bh yostoi gej hen bodson yum bol
Энэ бол ганц бичлэгээр хэмжигдэхгүй олон жилийн хуримтлагдсан соёлын асуудал юм шиг санагддаг хэн ч хариуцлага хүлээдэггүй
Нийгэм маань их бухимдалтай болсон нь ийм бичлэгээс тод харагдаж байна хүн бүр дотроо тэсэрчих гээд явж байгаа юм шиг
bi zaluuchuudiig bugdiig n buruutgahgui gehdee iim uil hiij chadna gedeg n ailgah yum shuu
ene humuus daraa ni uuchlalt guigaad l garaad irne ternees tsaash yu ch uurchlugduhgui bol yah gej uurchluh yum
Хүнийг хүчээр хүмүүжүүлнэ гэдэг ойлголт одоо болих хэрэгтэй шүү дээ тийм арга хэзээ ч сайн үр дүн авчирч байгаагүй
bi uuriin huuhediig ingej doromjluulahguin tuld tsereg yavuulahgui gej bodoj ch magadgui bolloo
Энэ бичлэгийг харсан олон залуус дотроо айдастай үлдэж байгаа байх цэрэгт очоод ингэвэл яана гэж
neg hun uregdeed unaj baihad zuger haraad zogsoj baigaa busad n ch bas buruutai sanagdsan
Нийгмийн сүлжээ шударга ёсыг тогтоож байгаа юм шиг атлаа төр засаг нь ажиллахгүй байгааг илчилээд байгаа нь харамсалтай
ene asuudal deer neg heseg n tsereg muulah gej oroldloo gej bichij bn gehdee unen n il garlaa shuu dee
Хүчирхийллийг зөвтгөдөг ямар ч шалтаг байж болохгүй энэ бол маш энгийн ойлголт гэтэл яагаад ойлгодоггүй юм бол
Цэргүүдэд цол өгдөгийг болих хэрэгтэй зүгээр байлдагчаараа байсан нь дээр
Дотоодын цэргийн дарга нь ийм үзэгдлийг харилцан зодоон гэж хардаг нь бас сонин шүү.хараа нь муу юу аль эсвэл өөр юм байна уу бод бод
Боловсролын байгууллагын нэг чухал үүрэг юм даа. Багш нар минь цалингаа нэмүүлсэн бол чанараа бас дээшлүүлээрэй дээ. Багш нар ч гэсэн хүүхэд зоддог шүү. Хүүхдүүдэд хүн яаж зодохыг заадаг шүү зарим багш нар. Зарим эцэг эхчүүд ч бас хэцүү дээ
Цэрэгт бгаа бүх залуусын ар гэр санаа зовж бгаа шүү хар ярагчин хорьсон биздээ
.ёстой ҮХЭР МОНГОЛЧУУД..
Үгээгүй ядуу гуйранчин өөрсдийгөө Эрх чөлөөний орон ардчилсан эрх чөлөөт улс гээл сайхархаад байдаг улс хүнийй эрх гэсэн халхавчин дор Монголын шорон арми хоёр зүгээр цэцэрлэгийн хүүхдүүд шиг болчих сон арай юмаа ухамсарын шанаа даахгүй нусгайнуудыг хараад хөөрхий дөө
Хичээн жил ханилсан эр, эмийн хооронд зөрчил тэмцэл байхад цэрэг хооронд байхад гайхах юм алга. Ямар цэцэрлэг биш. Насанд хүрсэн хүмүүс учраа олох л ёстой доо.