Нийгэм мэдээ

Үйл явдал: Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурлыг зохион байгуулна

Өнөөдөр /2026-02-05/ болох үйл явдлын тойм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад энэ сарын 3-6-нд албан ёсны айлчлал хийж байна.

  • 08:30 цагт: УИХ дахь эмэгтэй гишүүдтэй хийх "Business breakfast" уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд болно.
  • 08:30 цагт: Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн (GoBI)-ийн нээлтийн үйл ажилллагаа Новотел зочид буудлын “Ballroom” танхимд болно.
  • 09:00 цагт: НҮБ-аас зарласан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026”-г Монгол Улсад нээх ёслол “Чингис хаан” үндэсний музейд болно.
  • 10:00 цагт: “Гаалийн ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа ГЕГ-ын хурлын танхимд болно.
  • 11:00 цагт: Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш Д.Сүхбаатарын талбайгаас Улаанбаатар-Бээжин-Тяньшин хүрэх 1600 километрийн гүйлтээ эхлүүлнэ.
  • 11:00 цагт: Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурлыг Төрийн ордны III давхарт зохион байгуулна.
  • 11:30 цагт: Хууль хяналтын байгууллагуудын удаашралтай ажиллагаанаас болж хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ял завшиж байна гэж иргэн Б.Батдэлгэр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

-МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-“Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна.

-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button