Нийгэм мэдээ
COP17-той холбоотойгоор 2026-2027 оны хичээлийн жилийг есөн сарын 15-наас эхлүүлэх саналыг хүргүүлжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг энэ оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон.
Тухайн арга хэмжээний үеэр гадаадын зочид төлөөлөгчид олноор ирэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалалд зохицуулалт хийх шаардлага үүсэх учир хичээлийн жилийг 15 өдрөөр хойшлуулах санал гаргасан байна. Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.