Нийгэм мэдээ

“Их, дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 29.9 сая төгрөг залилжээ

Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгч залилуулжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд:

23.2.1-т Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол... торгох, хорих хүртэл ял оногдуулахаар заасан.

Хуурамч баримт бичиг нь тухайн хүний ирээдүй, нэр хүнд, эрх чөлөөнд ноцтой эрсдэл учруулж, хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдалд хүргэдэг. Иймд иргэд Та бүхэн их дээд сургуулийн диплом, үнэмлэх, гэрчилгээ нь заавал хуулийн дагуу, албан ёсны байгууллагаар дамжиж, түүний серийн дугаар нь улсын бүртгэлд бүртгэгддэг гэдгийг ухамсарлаж, хууль бус амлалтад хууртахгүй байх, мөн сэжигтэй санал, зуучлалтай тулгарсан тохиолдолд хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Залилсан залилуулсан хоёр таарч дээ хохь чинээ хуурамч дипломоор яах гэжаагаан тэнэг лаларуудаа хохь чинь за хоёулаа пиздис болсон та хоёр.Ингээд диплом гаргуулаарай лалараа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ёстой хохь нь

Холбоотой мэдээ

Back to top button