Нийгэм мэдээ

Гал сөнөөгч бүр энгэрийн камертай болж, бүх камеруудыг хиймэл оюун ухаанд холбоно

Нийслэлийн онцгой байдлын газрыг Шуурхай удирдлагын төвтэй болгож байна. Төвийн ажил өнөөдрийн байдлаар 30 хувьтай, удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил явагдаж байна.

Шуурхай удирдлагын нэгдсэн төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотод 19 байршилд өндрийн камер суурилуулж, галын автомашин бүрт камер, GPS-тэй, гал сөнөөгч бүр энгэрийн камертай болж бүх камеруудыг хиймэл оюун ухаанд холбох юм. Ингэснээр заавал иргэний дуудлагаар биш ухаалаг камер, хиймэл оюун ухааны тусламжтайгаар аюулыг түрүүлж мэдэх боломж бүрдэнэ.

өсгөгч ба бичвэр нарын зураг байж магад

Мөн удирдлагын төвөөс нөхцөл байдлыг шууд хянаж, мэргэжил аргазүйн тактикийг оновчтой түргэн шуурхай боловсруулж, мэргэжлийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах нөхцөл бүрдэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button