Нийгэм мэдээ

Дархан-уул аймгийн "Сар шинийн барилдаанд Улсын заан Б.Серик, шонхор Р.Омар нар түрүүллээ

Дархан-уул аймгийн "Сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд  МУ-ын заан Б.Серик, улсын шонхор Р.Омар нар түрүүллээ

17-р жарны Сүрээр дарагч хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг угтсан Монгол түмний өв соёл, эр бярын бэлгэдэл болсон  үндэсний бөхийн барилдаанд 

Улсын Арслан Э.Оюунболд, Улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдсан байна.Тус барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Монгол Улсын заан Б.Серик долоо даван түрүүлж, харцага Ц.Мөнхбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт Улсын гарди Ө.Бат-Орших, аймгийн арслан М.Баасанжав нар шалгарсан байна. Энэ үеэр өсвөр үеийнхний барилдаан зохион байгуулахад Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат улсын шонхор Р.Омар түрүүлсэнээр  ах дүү хоёр  түрүүлж нутгийн олныхоо бахархлыг дахин нэгээр нэмлээ.

Э.БАЯНМӨНХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЁЦТОЙ ГОЁ ЧҮ МИНАЙ КИЗАК ТҮМНЭЭ БАКАРКАЛ ХҮЦЭТ ЗИАН СЕРИК ДАРКАНЫ САГААЛГАНЫ БӨКИН БИРАЛДАНД КАЛКЫН БӨКНҮҮДИЙГ СУВРУУЛАН ЧИДЭЖ ТҮРҮЛЛЭ ЭЭ СЕРИКЭЭ ЕНЕ ЭРЦ ХҮЦЭЭ ИЛДАЛГҮЙ ҮЗЭН ИРЭК ЖЭЛДЭНЭ БАР БОЛОН ЧҮ

Холбоотой мэдээ

Back to top button