Нийгэм мэдээ

Танилц: Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь

Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, Монгол, Оросын автозамын Арцсуурь, Боршоо, Тэс, Ханх, Ульхан боомтууд хоёрдугаар сарын 18, 19, 20-ны өдөр болон ОХУ-ын Эх орончдын өдөр болох 23-ны өдөр түр хаана. Цагааннуур боомт зөвхөн хоёрдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаах аж. 

Харин Монгол, Хятадын автозамын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Сүмбэр, Хавирга боомтууд хоёрдугаар сарын 18, 19, 20-ны өдөр болон БНХАУ-ын Хаврын баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд түр хаана.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button