УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Тавинбэхийн оронд П.Болдбаатарыг "ДЦС-4"-ийн захирлаар томилжээ

БНСУ-аас 40 жилийн хугацаатай 148.7 сая долларын зээл авч 10 аймаг төвийн дулааны станцтай болох мөрөөдөл 2019 оноос эхэлсэн. Гэтэл энэ төсөлд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогджээ. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Үүнтэй холбогдуулан /2026-01-14/-ний өдөр ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг 50 хоног цагдан хориод сулласан. Одоогоор түүнд холбогдох хэргийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа. Прокурорт удахгүй шилжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн билээ.

Шалгагдаж эхэлснээс хойш тэрбээр ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд бидний олж авсан мэдээллээр түүний оронд П.Болдбаатарыг "ДЦС-4"-ийн захирлаар томилжээ.

П.Болдбаатарын хувьд |2012.02.06 - 2021.03.16| хүртэл ДЦС-3 ТӨХК-ийн Зуухан цехийн дарга, |2021.03.16 - 2023.3.13| хүртэл ДЦС-3 ТӨХК-ийн дэд захирал буюу Ерөнхий инженер, 2023 оноос хойш ДЦС-4 ТӨХК-ийн Ерөнхий инженерээр ажиллаж ирсэн билээ. Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,

  • Өөрийн орлого: ₮113 сая
  • Гэр бүлийн орлого: ₮109 сая
  • Нийтийн орон сууц 4, авто зогсоол 2: ₮548 сая
  • Lexus, 570- 1, Lexus, HS 250- 1: ₮203 сая
  • Үхэр 21: ₮17 сая
  • Эзэмших 2, өмчлөх 1 газартай: ₮33 сая
  • Үнэт эдлэл: ₮57 сая
  • Хадгаламж: ₮154 сая
  • Зээл: ₮70 сая
  • Голомт банк ХК, Монголын хөрөнгийн бирж ХК-д хувьцаа эзэмшдэг байна.

Дөрвөн есийн хүйтнээр дөрөвдүгээр цахилгаан станцад доголдол гарах үед тэрбээр "43 жил "ДЦС-4"-т бүрэн шинэчлэл хийгдээгүй, нэг зуух нэмэх гээд 2018 оноос хойш явж байна" хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ. Тус үеийн мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Мөн Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий хүмүүсийн АТГ-т шалгагдаж буй үндэслэлийг дараах нийтлэлээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АРД ИРГЭДИЙХЭЭ ХАЛААСАНД ГАРАА ДҮРСЭН АЙМШИГТ ХУЛГАЙЧ НАР ХЭЗЭЭ БАЙХДАА ШОРОНД ЯВЖ БАЙЛАА ДАА ИЙМ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ХУЛГАЙЛСАН ЭНЭ ЛАЛАРЫН АРД НЭГ ТОМ ХУЛГАЙЧ ЗА ЧИ ЗҮГЭЭР Л ХЭДХЭН ЖИЛ ШОРОНГИЙН НОМЫН САНЧ ЮМ УУ? ЖААНД БАЙЖ БАЙГААД ГАРААД ИРЭЭ ЛАЛАРАА АР НЬ ТҮС ГЭЖ БАЙГАА.НҮҮРСНИЙ ХЭРЭГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ.БСЗ ИРГЭН БАДАМЖУНАЙГ СҮР ХҮЧИЙГ ҮЗҮҮЛЭН ГАВЛАН АВЧИРСАН ОДОО ТЭР ХУЛГАЙЧ НАРАНД ШААСАН МӨНГӨӨ ИДЭЭД ТАРВАЛЗАЖ ХЭВТЭНЭ АМАРБАЯСАГЛАНГ МЯНГАНЫ ШИЛДЭГ ХУЛГАЙЧ ГЭСЭН ЯАЛАА ШҮЛЭГ БИЧДЭГ Ж.МӨНХБАТЫГ ГАДААДА ОРГОН ЗАЙЛСАН ГЭЭД ХУЦААД БАЙСАН ТЭР ЛАЛАР ИРЧИХСЭН ПЭЭДЭЛЗЭЭД ЯВЖИНА ИЙМ БОЛОХООР ТӨРДӨӨ ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ АЛГА БОЛЧИХООД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД ХУЛГАЙЧ НАМЫГ СОНГОХГҮЙ ГЭЭЭД БАЙГААН ТА НАР БАЛАРНАА НОГООН АВТОБУСААР АЧИГДАНХАН ҮЛДСЭН НАСЫГ ЧИНЬ МААНЬТЫН ЧАНГЫН ШОРОНД ХИЙНЭ ГЭЖ УУРЛААД БАЙГААН.ХАЛХЫН ШОРОНД ТАВТАЙ МОРИЛ ЛАЛАРУУДАА

Зочин
Зочин

Jinhen mergejliin zaluug tomiljee. Nudee olson shiidver bna

Зочин
Зочин

АДИЛХАН ХУЛГАЙЧ Л ДАА

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Бас нэг хулгайч

Холбоотой мэдээ

Back to top button