НийгмийнНийгэм мэдээ

Тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдэд 6984 литр түлш олгоод байна

Засгийн газраас хаврын тариалалтад зориулж тариалан эрхлэгчдэд 10 мянган литр дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр болсон. Одоогийн байдлаар нийт 20 шатахуун импортлогч ААН-ээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид олгоод байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Дизель түлш олгох ажлыг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариаланчид утсаар захиалга өгч, төлбөрөө төлсний үндсэн дээр татан авах байдлаар зохион байгуулжээ.

Ташрамд дурдахад, энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд буй.

Энэ хүрээнд үрийн улаанбуудайн борлуулалтыг нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар худалдан борлуулж байгаа. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж, бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button