Гадаад мэдээДЭЛХИЙ

Колумбад газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 250-д хүрчээ

Даваа гарагт /2026.08.10/ Колумб улсын баруун бүсэд 7.4 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас нас барсан хүний тоо 250-д хүрсэн байна. Тус гамшиг 2000 он гарснаас хойш Колумбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байв. Колумбын кофены өлгий нутаг гэгддэг Перейра хотод 101 хүн амь үрэгдэж, тус улсын гурав дахь хамгийн том хотод 95 хүн нас барсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Газар хөдлөлтийн төв ойр байрлалтай Номхон далайн эрэг орчмын Чоко бүс нутгийн иргэд цахилгаан эрчим хүчгүй байгаа тул аврах үйл ажиллагаа явуулахад хүндрэл учрах болсон байна. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Абелардо Де Ла Эсприелла тангараг өргөснөөс хэдхэн хоногийн дараа газар хөдлөлт болсон юм. Тэрбээр хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгууд руу очиж, орон гэргүй болсон хүмүүст эдийн засаг дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

Колумб улс нь газар хөдлөлтийн идэвх өндөртэй Номхон далайн Галт цагариг гэгддэг бүтцийн дагуу оршдог. Ийм учраас тус улсад сар бүр олон мянган удаа багахан хүчтэй газар хөдлөлт болдог байна. Галт цагариг гэдэг нь Хойд болон Өмнөд Америкаас Ази, Номхон далай, ОХУ-ын зүүн эргийн дагуу оршдог 40 мянган км урт галт уул, далайн хонхор газрын бүрдэл юм. Энэ бүсэд дэлхийн газар хөдлөлтүүдийн тавны нэг орчим нь болдог.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button