УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Төсвийн тодотгол хэлэлцэх байнгын хороодын ирц хүрэхгүй улмаас эхлээгүй байна
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдах товтой байсан ч ирц нь бүрдээгүйн улмаас хуралдаанаа хийгээгүй. Байнгын хорооны дарга нь ч өчигдөр хуралдаа ирээгүй юм. Тэгвэл тус байнгын хороо өнөөдөр өглөө 09.00 цагаас мөн хуралдах тов зарласан ч одоог хүртэл ирц бүрдээгүй хүлээлтийн байдалтай байна.
Мөн тодотгол хэлэлцэх төсвийн байнгын хорооны хуралдаан эхлээгүй байна.Төсвийн байнгын хороо өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлогдсон. Гэвч одоогийн байдлаар тус байнгын хорооны 9 гишүүн ирцэндээ бүртгүүлжээ. Одоогийн байдлаар эдийн засгийн байнгын хорооны 12 гишүүн ирцээ бүртгүүлээд байна.
Б.САНАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.