Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгийн ардчиллын төлөөх идэвхтэн арав гаруй жил хоригдох ял сонслоо

Хонконгийн ардчиллын төлөөх идэвхтэн болох Жошуа Вонг өнөөдөр /2026.11.05/ гаднын этгээдүүдтэй хуйвалдсан хэргээр арав гауй жил хоригдох ял сонсжээ. 2019 онд Хонконгт өрнөсөн томоохон жагсаалын үеэр Вонг олон улсад танигдаж, тус хотын ардчиллын төлөөх гол идэвхтнүүдийн нэг болсон. Тэрбээр зургаа гаруй жилийг аль хэдийн шоронд өнгөрөөж, өнгөрсөн сард 30 нас хүрсэн байна.

Тэрбээр өмнө нь БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж, үймэн самуун дэгдээсэн хэргээр дөрвөн жил найман сар хоригдох ял сонсоод байсан юм. Тус ялын хугацаа дууссан тул Вонг нэгдүгээр сард суллагдах ёстой байжээ. Гэвч Хонконгийн эрх баригчид үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг дахин ашиглан, Вонгийг шинэ зүйл ангиар буруутгасан юм. Тодруулбал БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авхуулахын тулд гаднын улс, байгууллагаас тусламж хүссэн гэж түүнийг прокурорууд буруутгажээ. Вонг есдүгээр сард гэм буруугаа хүлээжээ. Шүүх шийдвэрээ танилцуулсны дараа Вонг дэмжигчдэдээ талархал илэрхийлсэн байна. Харин дэмжигчид нь түүнд хандаж “Бид таныг суллагдахыг хүлээн болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: France24

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button