Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын технологийн компаниудын зах зээлийн үнэлгээгээс $2.5 их наяд арчигдав

Пүрэв гарагт /2026.11.05/ технологийн компаниуд давамгайлдаг “Nasdaq” индекс 2025 оны дөрөвдүгээр сараас хойш үзэгдээгүй нэг өдрийн уналтад оржээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Liberation Day” буюу “Чөлөөлөх өдөр” гэж нэрлэсэн өдрөө дэлхийн улс орнуудад өндөр гаалийн татвар оноож буйгаа зарласан юм. Үүний улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлээс их хэмжээний мөнгө арчигдсан.

Харин энэ удаагийн уналтад Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан нь нөлөөлжээ. Ардчилсан нам хиймэл оюун ухааны салбарт илүү чанга хяналт тавьж, ялангуяа мэдээллийн төвүүдийн бүтээн байгуулалтын зохицуулалтыг чангатгаж магадгүй байна. Ийм учир хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны салбартай холбоотой компаниудын хувьцаагаа их хэмжээгээр заржээ. Үүний улмаас “Nasdaq” индекс 5.5 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 2.5 их наяд ам.доллароор буурсан байна. “JonesTrading” фирмийн зах зээлийн асуудал хариуцсан ахлах стратегич Майкл О’Рурк хэлэхдээ “Сонгууль үр дүн, ялангуяа Ардчилсан нам олон мужид захирагчийн суудал авснаар мэдээллийн төвийн бүтээн байгуулалт саарах хандлага улам баталгаажуулж, цаашид үргэлжлэх төлөвтэй байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button