НИЙГЭМ

"Тяньжин фүүдс" компанид 50 га газар олгохыг эсэргүүцсэн үндэсний хөдөлгөөн байгуулагдлаа

Монголын хүнсний ногоо хүлэмжийн аж ахуй эрхэлдэг компаниуд БНХАУ-ын "Тяньжин Фүүдс"  компанид нийслэл хот орчим 50 га газрыг хүлэмж эрхлэх төслийг эсэргүүцсээр байгаа. Тэд өнөөдөр дахин мэдээлэл хийлээ. Монголын тариалан эрхлэгч эдгээр иргэд БНХАУ-ын компанид хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилгоор олгох 50 га газрын төслийг эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдэж, шаардах бичгийг өнгөрсөн 4 дүгээр сард холбогдох газруудад хүргэсэн билээ. Энэ удаа тэд ХХААХҮЯ-ны сайдаас хүлээн авсан шаардлагынхаа хариуг танилцуулахын зэрэгцээ эсэргүүцлийн үндэсний хөдөлгөөн байгуулж буйгаа мэдэгдлээ. 

Мэдээллийн үеэр "Мөнх ногоон амьдрал" ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт "Бид нарыг энэ 50 га газрын зөвшөөрлийг эсэргүүцэж буйг мэдэгдсний дараа С.Амарсайхан дарга хэвлэлийн хурал хийж энэ бол гүтгэлэг гэж мэдээлсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Ч.Улаан сайдаас ирүүлсэн шаардлагын хариуд энэ ажил жигдэрч байгаа, их үр өгөөжтэй төсөл, та нарын борлуулалтад сөргөөр нөлөөлөхгүй зэргээр өгүүлсэн байна. Энэ бол зөвхөн бидний ажилд нөлөөлөх асуудал биш. Үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлнө: Тийм учраас бид нар эсэргүүцлийн үндэсний хөдөлгөөн байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ. "Тяньжин Фүүдс"  компанид 50 га газар өгөхийг эсэргүүцэгчдийн үндэсний хөдөлгөөнд 20 гаруй ААН нэгдсэн байна. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулах үеэрээ "Тяньжин Фүүдс" компанийн хүлэмжийн аж ахуй эрхлэх төслийн талаар санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон билээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button