СПОРТ
“Лос-Анжелес Лэйкерс” 10 жилийн дараа NBA-ийн аварга боллоо

NBA-ийн энэ улирлын аваргаар “Лос-Анжелес Лэйкерс” баг тодорлоо. Тэд аваргын төлөөх тоглолтод “Майами Хит” багийг 4:2-оор хожив.
Зургаа дахь тоглолтод өрсөлдөгчөө 106:93-аар буулгаж авсан юм.

Ингэснээр “Лэйкерс”-чүүд NBA-ийн аваргын цомыг 17 дахь удаагаа өргөлөө. Тэд хамгийн сүүлд 2010 онд аварга болсон. Ийнхүү Леброн Жэймс, Энтони Дэвис тэргүүтэй шилдгүүдээр хүчээ зузаатгаад 10 жилийн дараа ээлжит түрүүгээ хүртэв.

Финалын MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчоор Леброн Жэймс тодорлоо. Тэрбээр NBA-ийн аваргаар дөрвөн удаа тодрохдоо дөрвүүлэнд нь MVP болж байгаа нь энэ.
Хойд Америк дахь Хойд Африкчууд Дэлхийг сагсаар Африкчууд ноёрхож байна .