Сурвалжилга, Нийтлэл

АВТОБУСТАЙ ОТОРЧИД: Хүмүүс хээр талд ганц автобус явж байхыг хараад эрхгүй сонирхож, ирдэг

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул О.Мөнхжаргалынх гэдэг айл автобустай оторлодог. Ийм маягаар оторлоод гурван жил болж буй бөгөөд харсан, үзсэн хүн бүр сонирхож, “Доторх тавилга сэлт тань хөдлөөд, төвөгтэй байдаггүй юу” гэж асуудаг гэнэ. Учир нь тэдний автобус дотроо дөрвөн ор, хувцасны шүүгээтэй, шаардлагатай үед гаргаж ирээд гал өрдөх “Өлзий” зуухтай. Урд талын хоёр суудлыг өөд, өөдөөс нь харуулж байрлуулаад, дунд нь ширээ тавьснаа “Гал тогоо” хэмээдэг аж.

Цахим сүлжээнд шинэ цагийн малчин энэ айлын оторлож яваа зураг түгж, олон хүн хуваалцжээ. Орчин үеийн олонх малчид хол нүүдэллэхээ байж, нэг дэлхэц нутгаа тойрдог болсон нь бэлчээр талхлагдах, хомсдох асуудлыг дагуулж байгаа. Харин О.Мөнхжаргалынх сумандаа хамгийн хол, 85 км-ийн зай дахь өвөлжөө рүүгээ гурав хоног халшралгүй отор хийдэг юм байна.

Хамгийн сонирхолтой нь О.Мөнхжаргал, гэргий Б.Энхтуул нар өөрсдөө малчин айлын хүмүүс биш гэнэ. Тэд хоёул дээд боловсролтой ч малд хачин хайртай тул малчны амьдралыг сонгосон, ингэхдээ аль болох л хойш суулгүй хөдөлмөрлөхийг урьтал болгодог хэмээж байна. Э.Энхтуултай холбогдож, ингэж ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Танай гэр бүлийн автобустай оторлож буй зураг цахим орчинд түгж, олон хүний анхаарлыг татлаа. Хэзээнээс ингэж отор хийж байна вэ?

-Сайхан намаржиж байна аа. 2018 онд автобус авсан гэхээр одоо гурван жил болох гэж байна уу даа. Анх вагончигтой болъё гэж ярьж байсан. Гэхдээ л вагончигоо чирэх бас нэг техник хэрэгтэй, хүндрэлтэй талууд бий. Ингээд нөхөртэйгөө автобус авъя гэж ярилцаад л, ингэж оторлох болсон доо.

-Танайх хэр хол оторлодог юм бэ?

-Нэлээд хол шүү. Сумын төвдөө ойролцоо зусдаг. Харин 85 км оторлож, өвөлжөөндөө хүрдэг.

-Автобустай болохоос өмнө оторт хэр зүдэрдэг байв?

-Нүүдэл амаргүй ээ. Замдаа гурав, дөрөв хононо. Гадаа хоол цайгаа хийнэ, шөнө машины нөмөрт хононо. Багагүй зүдэрдэг байсан. Ингээд л автобустай болчихъё гэж шийдсэн. Малаа 5 км-ийн ард үлдээчхээд хоол цайгаа хийнэ, хийгээд дуусахад мал яг гүйцээд ирнэ. Автобус дотроо ор, хөнжилтэй хоночихно, даарвал зуух галлачихна.

-Өөр айл автобусаар оторлож байна гэж дуулж байв уу?

-За, манай суманд лав байхгүй ээ. Вагончигтой оторлодог айл бол олон л доо. Автобустайг сонсож байгаагүй.

-Тааралдсан хүмүүс их сонирхдог уу?

-Өө, их сонирхоно. Орж үзнэ. Талд нэг автобус явж байхаар сонин санагддаг шиг байгаа юм. Доторх тавилга, сэлт чинь хөдлөөд хэцүү биш үү гэж асууна.

-Дотор ахуйг нь яг гэр шиг, бараг бурхан тахилаа хүртэл залж тохижуулсан харагдсан шүү дээ. Юу, юу байгаа вэ?

-Тийм ээ. Дөрвөн ор, нэг шкаф, нэг авдар гээд л. Дундаа бас хагас тасалгаатай л даа, манай автобус. Урд талын хоёр суудлыг өөд, өөдөөс нь харуулаад, дунд нь ширээ тавьчихсан, тэнд гал тогоо бий. Гал тогооны өрөөнд нэг шүүгээ байгаа. Бурхан тахил биш, жаазтай зураг, толь сэлт юм. Хүмүүсийн асуудагчлан, замд тавилгууд маань ер хөдлөлж, даялалгүй явсаар ирдэг. Одоогоор газан пилеткан дээр хоол хийж байна. Дааралтай бол “Өлзий” зуухаа гаргаж ирээд галлачихна.

-Автобусаа ямар үнээр авсан бэ?

-11.2 сая төгрөгөөр авсан.

-Шатахуун, түлшний зардал хэр гарч байна?

-Гайгүй ээ, ялгаагүй.

-Танайх хэд орчим малтай айл вэ?

-Одоо хоёр мянга гараад л явж байна.

-Сүүлийн үеийн малчид хол өвөлжихөө байсан. 85 км явж хүрдэг тэр өвөлжөө нь ямар онцлогтой нутаг вэ?

-Маш сайхан дэрс, хужиртай нутаг. Тэнд өвөлжөөд ирэхэд малд сайн чадал, хүч орно. Хавар айлуудын үхэр тамирдлаа, зүдэрлээ гэж байхад манайх зүгээр. Ер нь одоо хол оторлодог айл ховор болсон. 10 гаруй км оторлодог айл ч байна. Ингэхээр бэлчээр хомсдох, талхлагдах асуудал гарч байгаа шүү дээ.

-Малчид бэлчээрээ булаацалдлаа, үүнээс болж нэгийнхээ аминд ч хүрлээ гэх зүйлс дуулддаг болж?

-Харин тийм. Залхууралгүй, аль болох хол оторлож, ойр ойрхон нутгаа сэлгэж баймаар байгаа юм. Тэгж байж л энэ сайхан нутгийнхаа шим тусыг хүртэнэ шүү дээ. Манайх долоо хоноод л нүүдэг. Өөрсдөөсөө илүү малаа бодох хэрэгтэй. Ингэж оторлож гэмээ нь л мал сайн тарга, тэвээрэг авна шүү дээ.

-Ер хэзээнээс мал маллаж эхлэв ээ?

-2000-аад оноос хойш юм уу даа. Манай сум хилийн отрядтай. Миний аав, ээж отрядын дарга, нярав хүмүүс байсан. Хадам аав, ээж хоёр маань ч эмч, нярав улс. Тэгэхээр бид хоёр малчин удмын хүүхдүүд уг нь биш юм. Би эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Манай нөхөр Улс төрийн академи төгссөн хүн бий.

-Яагаад мал маллах болсон нь сонин юм байна шүү дээ?

-Ерөөсөө л малд хайртай. Мал бид хоёрын сэтгэлийг татсан. 2000-аад оны эхээр хэдэн малтай болоод, түүнийгээ малчнаар маллуулдаг байлаа. Удалгүй дүүгээрээ маллуулдаг болсон. Манай дүү 10-аад жил маллаж, 1000 болгож өгсөн. Бид хоёр талархаж, “Супер портер” авч бэлэглэж билээ. Өмнө нь ирэн очин байсан ч одоо яг эндээ, малаа маллаж амьдарч байна.

-Малчин айлд өсөөгүй хэр нь ээ малыг хол оторлуулах, нутгаа ойр ойрхон сэлгэх гэхчлэн арга ухааныг хэрхэн мэдэж авсан бэ?

-Бид хоёр маш эрэл хайгуулч улс л даа. Би эрх зүйч мэргэжилтэй хэр нь малын тухай л уншиж, судлаад байдаг /инээв, Сурв/. Дээрээс нь манай малыг 1000 хүргэж өгсөн тэр дүүгээсээ их зүйл сурсан. Ер нь хүн их эрэлч, хайгуулч байх хэрэгтэй шиг санагддаг.

-Хүүхдүүд нь мал сонирхож байна уу?

-Нөхөр бид хоёр бүр хар багаасаа биесээ мэдэж, нэг гэрт орсон. Хоёр хүүхэдтэй. Тэд минь ер мал сонирхохгүй байна аа /Инээв, Сурв/. Том хүү маань одоо хотод, их сургуульд сурч байгаа. Яах вэ, өөрсдийнхөө хүссэн зам мөрөөр яваг гээд бид хоёр хүчилдэгггүй. Бид хоёрт өөрсдөө малаа маллаад амьдрах дахиад 20 жил байна.


Ноднин жил тэдний бог мал хоёр мянга давсан тул О.Мөнхжаргал, Б.Энхтуул нар хоорондоо ярилцаад, буяны үйл хийхээр болжээ. Үүнийхээ хүрээнд мал аж, ахуй эрхлэхээр зүтгэж буй залуус цөөнгүй байдаг тул тэдэнд тус дэм болохоор нэжгээд айлуудад 1000-аад мал тарааж өгчээ. Мөн мал түрээслэдэг болсон байна. Ингэхдээ 100 мал түрээсэллээ гэхэд 50-ыг нь бэлэглэж, 50-ынх нь түрээсийг татах хэлбэрээр, бусдад туслах зорилгоо алдахгүй аргыг бодож олсон тухайгаа Б.Энхтуул хуваалцсан юм.

Тэднийх одоо яг оторлож явна. Долуул оторлодог энэ айл нутаг, нугынхаа буянт шимийг хүндэтгэж, залхуурч хойш суулгүй долоо хоноод л бууриа сэлгэдэг, 85 км-ийн цаадтайх хужир мараатай газрыг зорьж очиж өвөлждөг нь одоо цагт олон малчдад “сигнал” болох жишиг юм. Хэдий багаасаа мал маллаагүй ч тэд малдаа, бэлчээр нутагтаа хайртай. Холын нүүдлийг зутралгүй давж, давхар малынхаа тарга тэвээргийг ч сайн хангаж болох ийм арга ухаан сийлсэн нь энгийн юм шиг мөртлөө тун аж ахуйч санаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дулам
Дулам

ямар хөөрхөн гэр бүл вэ. Автобусаа хямдхан аваад саыхан тохьжуулжээ

Зочин
Зочин
Reply to  Дулам

Гадаадынхан машин тохижуулж байсныг харж байснаас монгол хүн харж байсангүй. Гоё болсон байна. Т�##� газар болохоор яваад байж болдог байх. Tiny house чирдэг байшин гээд youtube-ээр зөндөө байдаг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Давхар автобус бартаат замаар

Зочин
Зочин
Reply to  Зочин

Т а л

Зочин
Зочин

Автобус жолоодох эрх байгаа юу. Цагдаа ш�##�гах хэрэгтэй дээ

Д
Д
Reply to  Зочин

Эргүү а�##�з вэ чи чинь

Nym
Nym
Reply to  Зочин

medrel shaar ve, cham metiig 3 nugalhaar mundg hudulmurch medleg bolovsroltoi humuus iim yum mdhgv l baiw gj

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцаад байгаарай

Зочин
Зочин
Reply to  Зочин

�######� ухагч

Tuya
Tuya
Reply to  Зочин

tenegteh ymaa olj tenegt

Зочин
Зочин
Reply to  Зочин

Атаархуу нохойн баас вэ. Үнэмлэхний л байж таараашд. Цагдаад ш�##�гуулж ч гэх шиг

Zugeer baigaarai
Zugeer baigaarai
Reply to  Зочин

Muuhai l###r ve chi

n
n
Reply to  Зочин

jalhanii yum yridinbe chi

zow amidar
zow amidar
Reply to  Зочин

baliar ataarhuu ym be

Ээж
Ээж
Reply to  Зочин

Битгий өвчигнөөд бай!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Za z##laa yu gutsaad bgan

Хэн нэгэн
Хэн нэгэн
Reply to  Зочин

Байгаа болоод л ингээд явж байгаашдээ атаархаад үхэхний чиний чадаагүйг чадсан байна

Амаа хамхи,буйдангийн цавуу!
Амаа хамхи,буйдангийн цавуу!
Reply to  Зочин

Битгий тэнэгт,м�##� аа!
Байгаад л ингэж явж байгаа юм биш үү,диваны цавуу царайлчихаад наанаа дуугаа хэвт!

Зочин
Зочин

Хаха

Зочин
Зочин

хэхэ автобусийг ангил�##�аар барьдаг юмшдээ мэдээж байж л таараа юун ч атаархуу юм билээдээ их дээд сургууль төгссөн мэдлэг боловсрллтой улсууд наад захын юмийг мэдэхгүй байна гэж байх уу сайн бод бод чааваа�####�а

Зочин
Зочин

Эрхэм сэтгүүлчээ нэжгээд гэдэг чинь 1 гэсэн үг биш үү? Гэхдээ өгүүлэл нь аятайхан, жинхэнэ хөдөлмөрч хүмүүсийн тухай юм байна. Хүн болгон ийм ажилсаг эрэл хайгуулч байдагсан бол Монгол улс хөгжлийн дээд оргилд �##�ь хэдийн хүрчих байсан даа. Одоо энэ х�##�амжаа зогсоомоор юм даа. Улс нь гадагшаа �##�гаа тосно, ард түмэн нь дотроо �##�гаа тосно. Гуйлгачин улс болчихлоо ш дээ. Бүгдээрээ хөдөлмөрлөж байж л сайхан амьдарна шүү дээ

Бавалцъя
Бавалцъя
Reply to  Зочин

Нэжгээд гэдэг нь тус бүр гэсэн үг.

Охин
Охин
Reply to  Зочин

Нэжгээд гэдэг нь нэгхэсэг буюу нэлээд хэд хэдэн гэсэн утгатай шүү

Шаа л даа бандиа
Шаа л даа бандиа
Reply to  Охин

Тус бүрт хэд хэдийг гэсэн үг.

Амаа хамхи,буйдангийн цавуу!
Амаа хамхи,буйдангийн цавуу!

Битгий тэнэгт,м�##� аа!
Байгаад л ингэж явж байгаа юм биш үү,диваны цавуу царайлчихаад наанаа дуугаа хэвт!

Мундаг Хос бн аа.
Мундаг Хос бн аа.

Ямар сүүхээтэй,сэргэлэн амжиргаатай хос вэ! Гайх�##�тай тэгээд бас удмын м�##�чид биш.
Мундаг бн өө!

З�##�хуурдаггүй,маш хөдөлмөрч байж л Эх орно оо хайрландаа

З�##�хуу монголчууд л бэлчээрээ сүйтгэж,үхүүлж л байгаа юм:юүн ХАЙРЛАХ өөрсдөө л болж байв�##� болоо.

Хүндэтгэл
Хүндэтгэл

Гайх�##�тай з�##�уус байна. Ийм хөдөлмөрч, ард олонд тустай, нийгэмд хэрэгтэй, буянтай з�##�уус улам олон болоосой! Ажил, амьдр�##�д нь хамгийн сайн сайхныг хүсье!

1
1

атаархуу монголчууд атаархаад үхэх нь. энэ мөчөөс нойргүй хонож мэдрэлээ мэрэх монголчууд олширсон.цус нь ойртоод байхаар ийм явцуу болсоор нэг нэгийгээ хөнөөж бусдын өгөөш болдог гэнэ

Иргэн
Иргэн

Өвөл нь хэцүү л байдаг байх бусад улир�##�д бол гоё байх

Зочин
Зочин

Яг зөв, бэлчээрээ амрааж олон км эрэл хайгуул хийх хэрэгтэй. Нэг газраа 20 гаруй жил болсон м�##�чид зөндөө байдаг. Тэр хавь нь хог новшоор дүүрч бэлчээр нь авах юмгүй улаан шороо царайлсан м�##�чид зөндөө бий. Нутаг усаа ингэж л хайрлах хэрэгтэй.

Б О О В
Б О О В

Зүгээр А Л гээд бичиж болдоггүй, ямар П И З Д А вэ энэ чинь.

Haha
Haha
Reply to  Б О О В

????????????????????

Зочин
Зочин

Iim saihan gegeeleg medeenii door yagaad hereldej uraltsaad bdag yum de. Bur neg sonin boltsgoojee

Гэгээлэг монгол
Гэгээлэг монгол
Reply to  Зочин

Үнэн шүү

Гэгээлэг монгол
Гэгээлэг монгол
Reply to  Зочин

Харин тиймээ

Зочин
Зочин

Автобус дэлгүүр

Мөги
Мөги

Манай Угта�##�цайдам сумын м�##�чин Маахуур гуай автусанд л амьдардаг бсым даа. Бас борхужирын ногоочин хэн ч билээ автусанд амьдраад л яваад бсан даа.

малчин
малчин

Сайхан айл бна Гэхдээ хэтэрхий олон м�##�тай юм. Айл бүхэн энэ жишгээр м�##� өсгөвөл бэлчээр ус цөлжилт гээд олон сөрөг т�##�тай .Тийм учираас 500 толгойгоос илүү м�##� бүхэнд татвар ногдуулах нь зөв шүү

Одонтөгс
Одонтөгс

Э.Одонтөгс байна аа. Хамаатнууд байсан байна шдээ. Аз жарг�##� хүсэе

Зочин
Зочин

Bayrlalaa say l harlaa

Холбоотой мэдээ

Back to top button