Нийгмийн
ӨНӨӨДӨР: Хуульчдын мэргэжлийн шалгалт эхэлнэ

Хуульчдын мэргэжлийн шалгалт өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг хүртэл гурван өдөр үргэлжлэх аж. Шалгалтад 1330 эрхзүйч бүртгүүлсэн бөгөөд шалгалт таван газарт нэгэн зэрэг явагдах байна. Эрхзүйчид сорилын шалгалтаа амжилттай өгвөл бодлогын шалгалтад орох аж.
Хуулийн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, мэргэжлийн дадлага хийж хоёр жил ажилласан хүн хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх эрх нь нээгдэнэ. Жилд нэг удаа зохион байгуулдаг, 1000 хүнээс дунджаар 10 хувь нь л тэнцдэг босго өндөртэй энэ шалгалтыг давсан хүн хуульчийн тангараг өргөж, өмгөөлөгч, шүүгч, цаашлаад прокуророор ажиллах эрх нь нээгдэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголд хуульч эрх зүйч нар хэт ихэдсэн тул хуулийн байгууллагад үнэхээр шилдэг хуульч нарыг ажиллуулах нь хэрэгтэй дээ хоёргүй сэтгэлтэй чадвартай ёс суртахуунтай з�##�уусыг орон тоонд тавих нь зөв дөө