ДЭЛХИЙ

“Perseverance” хөлөг Ангараг гараг руу очих замынхаа талд хүрчээ

Хүн төрөлхтөн бид сониуч, уг зандаа хөтлөгдөн тэнгэрт хүрсэн өндөр уулс, далайн тэнгисийн ёроолд хүрсэн билээ. Хэдийгээр эх дэлхийгээ бүрэн судалж, танин мэдээгүй ч бидний сониуч зан цэнхэр нүдэн гарагаас халин сансар огторгуй руу дуудна. Тийм ч учир “НАСА”-гаас Ангараг гараг руу “Perserverance” роверыг өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр улаан нүдэн гаригийн зүг нисгэсэн юм.“НАСА” өмнө нь “Curiosity” болон “Opportunity” роверыг Ангараг руу нисгэж байсан аж.

“Perserverance” ровер замынхаа талд буюу 234 сая км замыг туулсан байна. Уг 2,1 тербум долларын төсвөөр бүтсэн роверын хамт “Ingenuity” гэх нисдэг тэрэг явж байгаа аж. Уг нисдэг тэргийг ирээдүйд Ангараг дээр хүнд жинтэй агаарын машинуудыг ашиглаж болох эсэхийг судлах гэж ашиглах юм байна.

Тооцоогоор бол “Perseverance” 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Jezero” хонхорт газардана. Ангараг дээр газардаад ровер маань харь гарагийн амьдралын чулуужсан үлдвэр хайх гэх мэт зүйлс гүйцэтгэх юм.

Ровер замынхаа хаана явж байгааг та энд дарж харж болно.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button