НИЙГЭМ

ЭМГЭНЭЛ: С.Хаадаг хүнд өвчний улмаас таалал төгслөө

САМБУУГИЙН ХААДАГ /1939-2020/

Барилгын цэргийн анги нэгтгэлүүдийн домогт дарга нарын нэг, бидний хайрт аав, хошууч Самбуугийн Хаадаг хүнд өвчний улмаас таалал төгсөж, хань, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз тохиолоо. Бидний аав Самбуугийн Хаадаг нь 1939 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Баянхошуунд Эрэнхүүгийн Самбуу, Лувсандоогийн Осордэмид нарын ууган хүү болон төржээ.

ААВЫН МИНЬ НАГАЦ ЭГЧИЙН НӨХӨР ЛОДОН АХ:

“…Ууган Хаадаг хутган тэгнээ Уураг чирсэн улаан монш Ганган Хаадаг газрын бэтэг Гайгүй амтай хэлэн хорхой” гэж цаашлуулдаг байснаас Хаадаг нэрний эзэн болсон учиртай. Хүүхэд наснаас малын захад өсөж, бага сургуульд сууж бичиг үсэг тайлагдан ухуулагч зэрэг ажил хийж явсаар 1962 онд цэрэгт татагдаж Дарханы барилгын цэргийн дугаар ангид хугацаат цэргийн алба хааснаар барилгын цэрэгтэй ажил амьдралаа эргэлтгүй холбосон юм.

Улмаар 1965 оноос Дархан хотын их бүтээн байгуулалтад оролцож байгаад тушаал авч, Дорнод аймагт ажиллах завшаан тохиосон байна. Аав маань барилгын цэргийн 030, 073, 022, 275-р ангид талбайн даамал, ротын захирагч, штабын даргаар ажиллах явцдаа Дархан, Чойбалсан хотын орон сууцны хорооллын олон арван барилгууд, Улаанбаатар хотын гутлын үйлдвэр, Хүүхдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, Олон Улсын Пионерын Найрамдал лагeрь, IV цахилгаан станц, Эсгий эсгий гутлын үйлдвэрийн өргөтгөл, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхант индэр зэрэг улс орны томоохон бүтээн байгуулалтад анги салбараа удирдан оролцсон манай орны шилдэг, тэргүүний барилгачин, барилгын цэргийн нэрт зүтгэлтэн байлаа.

Аавын маань хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Тэргүүний барилгачин цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн мeдалиуд, Цагаан морь мeдаль, төрийн дээд шагнал Алтан гадас, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Хайрт хань, хайрт аавын минь гэгээн дүр, хайр халамж хань ижил, үр хүүхэд, ач, зээ, төрөл төрөгсөд бидний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно.

ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АЧ, ЗЭЭ НАРААС НЬ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button