Нийгмийн
Арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс хойш 89.828 хүн шинжилгээ өгчээ

2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын шинжилгээний 123 төв, явуулын 2 баг нийт 7197 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингэснээр 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 89.828 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Эдгээр шинжилгээний цэгүүдэд нийт 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.