Нийгмийн

Коронавирусээс ЗУГТААХ арга ЗААЖ ӨГЬЕ

Бидний үйлчлүүлж байгаа ААН, байгууллагад халдвартай иргэн болон түүний ойрын хавьтал ирж байсан эсэхийг мэдэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, халдвартай иргэний зорчсон байршилд очих үед утсанд мэдэгдэл ирэх юм. Гэхдээ уг үйлчилгээг авахын тулд иргэд болон ААН, байгууллагууд дараах зүйлсийг хийх хэрэгтэй.

ААН байгууллага дараах гурван үйлдлийг хийхэд хангалттай

  1. qr.119.mn хаяг руу нэвтэрнэ.
  2. Газрын зураг дээрээс байгууллагын байршлаа сонгоно, дараа нь байгууллагын нэр, холбогдох утасны дугаараа оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
  3. Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана

Иргэд дараах гурван үйлдлийг хийхэд хангалттай

  1. EBarimt апплейкшн рүү ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс бий.
  2. COVID-19 цэс рүү ороход QR код уншуулах хэсэг гарч ирнэ. Тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.
  3. QR кодыг уншуулсны дараа тухайн байгууллагаар халдвартай иргэн болон, ойрын хавьтал зорчсон эсэх мэдээлэл таны утсанд ирнэ.

Мөн иргэд бид явсан газар бүртээ хөдөлгөөнөө бүртгүүлэх нь өөрсдийгөө болон гэр бүлээ болзошгүй эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм. Иймд иргэн бүхэн хариуцлгатай байя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button