НийгмийнСПОРТ

“Мастерс”: Өнөөдөр Г.Одбаяр, Сайед Моллай нарын таван жүдоч барилдана

Жүдо бөхийн энэ оны анхны тэмцээн “Мастерс” Катарын Доха хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас 16 тамирчин зодоглож буйгаас эхний өдөр дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэн, ОУХМ Г.Хэрлэн V, Ё.Басхүү VII байрт шалгарсан.

Өнөөдөр “Мастерс”-ын дэвжээнд эрэгтэйчүүдийн 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, Екатеринбургийн “Их дуулга”-ын аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайед Моллай, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч нар барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button