СПОРТ

ОХУ-ын тамирчид Үндэсний олимпийн хорооныхоо далбаан дор “Токио-2020”-д оролцоно

Олон улсын спорт арбитрийн шүүх (CAS)-ээс ОХУ-ын баг тамирчдыг “Токио-2020” зуны олимпийн наадам, “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан. Гэхдээ допингийн асуудалд холбогдоогүй тамирчдыг ОУОХ-ны далбаан доор хатуу хяналтын дагуу зун, өвлийн олимпод оролцуулахаар болоод байсан юм.

Тэгвэл “Токио-2020” олимпийн наадамд оролцох ОХУ-ын баг тамирчид Үндэсний олимпийн хорооныхоо далбаан дор оролцохоор боллоо.

Олон улсын допингийн эсрэг байгууллага (WADA) нь төр засгийн бодлоготой, нарийн системтэй дэмжлэгээр оросын тамирчдын нууцаар допинг хэрэглэх зөрчлийг гааруулж, цэвэр шударга бус, бохир өрсөлдөөнийг олимп, дэлхийн түвшинд санаатайгаар бий болгон, олон улсын хатуу дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэх олон баримт нотолгоогоор ОХУ-ыг буруутгаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button