Нийгмийн

МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал, хошууч Х.Бат-Ирээдүй нар тамирчдад эрүүл мэндийн, тэр дундаа спортын гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.

7 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Санамж бичиг байгуулах үеэр Монголын Үндэсний олимпийн хорооны удирдлагууд тус эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд тамирчдад тулгардаг гол асуудал болох спортын гэмтэл бэртэл болон түүнийг хэрхэн сэргээн засах талаар санал солилцсон.

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Тодруулбал, хоёр тал Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы тэргүүлж буй Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын хэрэгжүүлэх ажлын хүрээнд ТТАХЭ-ийн гэмтэл сэргээн засах тасгаас спортын бэртэл гэмтэл, бэртлийн дараах сэргээн засах тасаг байгуулах, тамирчдын бэлтгэлжилтэд нөлөөлөх хүчин зүйл, булчингийн баланс, бэртлээс сэргийлэх судалгаа, эрдэм шинжилгээний цогц арга хэмжээг зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд Үндэсний шигшээ багаас “Токио-2020” болон “Бээжин-2022” олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдыг жилд 1-2 удаа бүрэн шинжилгээнд оруулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button