Нийгмийн
Улсын харцага цолтой найман бөх “Хийморь” теле шоунд өрсөлдөнө

Монголын үндэсний бөхийн холбоо “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдаан гуравдугаар сарын 14-нд Бөхийн өргөөнд болно.

“Хийморь” төслийн хүрээнд “25 дугаар суваг” телевизтэй хамтран улсын харцага цолтой найман бөхийн дунд “Хийморь” теле шоуг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Шоу энэ сарын 8-наас үзэгчдийн хүртээл болно.

“Хийморь” шоунд улсын харцага О.Хангай, Д.Анар, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, А.Цацабшир, Т.Баасанхүү нар оролцоно. Шоуны хугацаанд тэд буудалд байрлан, дөрвөн баг болон өрсөлдөнө.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мооргт барилдуул