Нийгмийн

Монгол Улсын түүхэнд эмэгтэй боксчин олимпийн эрх анх удаа авлаа

Монголын боксын холбоо төдийгүй Монгол Улс эмэгтэй ширэн бээлийтнээрээ олимпийн эрх авахуулах нь гол зорилгынх нь нэг байсаар ирсэн. Тэгвэл энэ зорилгодоо хүрлээ.

Монгол Улсын эмэгтэй боксчидын түүхэнд олимпийн анхны эрхийг эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд “Ширэн бээлий” клубийн тамирчин Мөнхбатын Мягмаржаргал хүртлээ.

Түүхэн амжилтын эзэн болсон тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Монголын түүхэнд эмэгтэй боксчидоос анхны олимпийн эрхээ авлаа. Учир нь коронавирусээс болж зургадугаар сард болох байсан олимпийн эрхийн тэмцээн цуцлагдаад дэлхийн ранк гарсан. Би ранкаараа 15-д орсон ч зарим оноо дутуу байсан. Оноо нөхөгдөөд ранк урагшилсан.

Төдийгөөс өдий хүртэл намайг ойлгож туслаж дэмжиж байсан ээж эгч дүү хамаатан садан багш дасгалжуулагч баг хамт олон та бүгдэдээ баярлалаа. Маш хүнд гэмтэлээс болж нэг жил бэлтгэл хийгээгүй ч яг одооноос хичээх цаг ирлээ. Бас маш их хариуцлага ирж байна. Бүх хүчээрээ хичээх болно оо” гэжээ.

Сонирхуулахад, өнөөдөр олимпийн медальт Монголын анхны боксчин, Гавьяат тамирчин Нэргүйн Энхбатын төрсөн өдөр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-19 13:12

Migaaa ulam ikh amjilt husie andaa

Холбоотой мэдээ

Back to top button