ДЭЛХИЙСПОРТ

Токиогийн олимпийн наадмыг гадаадын үзэгчгүй зохион байгуулахаар боллоо

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн олимийн наадмыг ямар ч нөхцөлд заавал хийхээ япончууд мэдэгдээд байсан билээ. Хэрхэн зохион байгуулах, жуулчид, гадаадын үзэгчдийг хүлээж авах эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байв.

Тэгвэл “Токио-2020” олимпийн наадмыг хаалттай хийн, гадаадын үзэгчдийг хүлээж авахгүйгээ албан ёсоор мэдэгдлээ.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, “Токио 2020” олимпын зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото нар цахимаар уулзсаныхаа дараа ийм шийдвэр гаргасан байна.

Одоогоор гадаадын иргэд Токиогийн олимпийн 600.000, паралимпийн 300.000 орчим тасалбар худалдан аваад буй. Эдгээрийг буцаахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button