ДЭЛХИЙ

Оросын хэвлэлд АНУ-тай дайтах нь зайлшгүй зүйл хэмээжээ

ОХУ-ын төрийн өмчит “RT” болон “Sputnik” мэдээллийн агентлагийн ерөнхий редактор Маргарита Симонян Орос болон АНУ-ын хооронд дайн үүсэх нь зайлшгүй зүйл хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ тус дайн ердийн цэргийн хүчний мөргөлдөөн биш байх болно хэмээн бодож байгаагаа илэрхийлсэн байна.

“Mail Online” сайтад мэдээлснээр Симонян “Ердийн дайнд бид Украиныг хоёр өдөрт буулган авна, гэхдээ бид өөр төрлийн дайнаар ялах болно” гэсэн аж. Мягмар гарагт (2021.04.13) Жо Байден Орос улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярихдаа Крымийн хойгт нөхцөл байдлыг намдаахгүй бол чанга арга хэмжээ авна гэдгээ хэлжээ.

АНУ Испани дахь усан цэргийн баазаасаа Хар тэнгис рүү “USS Donald Cook”, “USS Roosevelt” гэх хоёр байлдааны онгоцоо илгээсэн. Тус явдлын улмаас Оросын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Вашингтоныг байлдааны онгоцнуудаа өөрсдийнхөө тусын тулд Хар тэнгисээс хол байлгахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Эр, эмэгчинээ нэг үзэж, Нэхий дээлээ тайлах цаг болж дээ. АНУ-ын 46-р. Eрөнхийлөгч J.R.BIDEN өмнөх гэргий, 2 хүүхдээ ####дсан шигээ Амeрик эх орноо ####дах гээд байна уу даа!

  2. Эр, эмэгчинээ нэг үзэж, Нэхий дээлээ нэг мөсөн тайлах цаг болж дээ. АНУ-ын 46-р. Eрөнхийлөгч J.R.BIDEN өмнөх гэргий, 2 хүүхдээ ####дсан шигээ Амeрик эх орноо ####дах гээд байна уу даа!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button