СПОРТ

Б.Шоовдор Азийн АШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Казахстан улсад үргэлжилж байна.

Өнөөдөр Азийн дэвжээнд Монголын таван бөх барилдсанаас гурав нь аваргын талаа барилдахаар шалгарсан.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан ОУХМ Мөнхболдын Дөлгөөн Азийн аварга болж, тус тэмцээний иж бүрэн медальтай болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Баатаржавын Шоовдор Энэтхэгийн бөх Саритад 107-гоор ялагдлаа.

Ингэснээр тэрбээр Азийн АШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэв. Түүнд мөн тус тэмцээний нэг хүрэл медаль бий.

Одоо 68 кг-д Э.Дэлгэрмаа аваргын төлөө барилдана.

Б.Шоовдортой хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
2021-04-15 21:38

Bayar hurgeye. Amjilt husye. Mundag.

Зочин
Зочин
2021-08-08 19:55

Гэр үймүүлэгч �##########� авгай баатаржавын шоовдор үйлийн үр хаяг андуурахгүй

Холбоотой мэдээ

Back to top button