УЛС ТӨР

Зуун хоногийн “зураасан зам”

“Тийм ээ, би 1980 оных”. Яг 110 хоногийн өмнө /2021.01.30/ Л.Оюун-Эрдэнэ ингэж хэлээд, Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээн авч, танхимаа бүрдүүлж байв. Тэрбээр өнөөдөр Засгийн газрын 100 хоногоо тайлагнах юм. Танхимаа бүрдүүлсэн даруйдаа,

Нэг. Цар тахлыг богино хугацаанд даван туулах,

Хоёр. Эдийн засгаа сэргээх

Гурав. Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бэхжүүлэх,

Дөрөв. Шударга ёс, цахим засаглалыг бий болгох дөрвөн үндсэн зорилт тавихаа мэдэгдэж байв.

Үүнийхээ дараа “Эдийн засгаа эрчимжүүлж, эрүүл мэндээ хамгаалах” гурван жилийн хөтөлбөрөө танилцуулсан. “Асуудлаа ширээний ард бус самбарын урд ярьцгаая” хэмээгээд салбар салбарынхантай өглөөний уулзалт нэлээд хийсэн.

Ер аливаа ажлын план цаасан дээр гарахдаа хачин сайхан чимэглэгдэж болно. Гагцхүү суурь хөрсөн дээрээ хэрхэн соёолох уу. Ажил болж урагшаа явах уу. Хана мөргөөд зогсох уу гэдэг нь чухал. Эл зовлон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ч тойроогүй.

Вакцинжуулалтаараа Азидаа тэргүүлэхээр уясан мориныхоо амыг үл татан давхиснаас үүдэж, 28 хоног үр дүнгүй хорионд нийслэлчүүдийг суулгав. Энэ хооронд халдварын тархалтаар дэлхийд тэргүүлэгч АНУ-тай зэрэгцлээ. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар яг нийгэм нь халдварт живэхийн өмнө ажлаа өгөөд зугтчихсан учир шинэ Засгийн газрын 100 хоног үнэндээ “Аа” гэж амьсгаа авахын зуургүй өнгөрөв.

Эдийн засгаа эрчимжүүлэх ажлын хүрээнд 10 их наядын бэлэн бус мөнгөн хөтөлбөр зарлаж, эхнээсээ хэрэгжсэн нь эл Засгийн газрын ганц нүүр тахлах ажил болов. Оюутолгойд халдвар илрэнгүүт урд хөрш шуудхан хилээ хааж, экспорт зогссон хүндхэн өдрүүд 100 хоногт багтлаа. Хоёр ч удаагийн тасалдлын эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговьд өөрөө очиж ажиллав.

Азаар зэсийн үнэ өсч, Эрдэнэтийн өсөн нэмэгдэх татвар төсвийн алдагдлыг овоо санхүүжүүлэх нөхцөл үүсэв. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр байх нь чухамдаа Засгийн газрын “ёндоо” юм. АН засаглахаар л уначихдаг нүүрс, зэс Л.Оюун-Эрдэнийг хачин өөдрөгөөр ивээлээ. Өөрөөр бусад бүх зүйл нь ерөөсөө ковидын эрсдэл байлаа.

Яг үнэндээ 100 хоногт айхавтар халаа сэлгээ, томилгоо ч явагдсангүй. УОК, НОК-оос Ерөнхий сайдад таалагдаагүй хэдэн нөхрийг явуулсныг эс тооцвол С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр нэгнийхээ өөдөөс муухай харсан хэвэндээ сууцгааж л байна. Засгийн танхимд багтсан сайд нарын хувьд салбарынхан нь тоодоггүй, яг тулсан ажил дээр ихэнх нь нумраад уначихаад байгаа нь хэн хүнд ил.

Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд 100 жилийн ойгоороо ялах хүсэлтэй МАН-ын улайрсан улс төр Засгийн газраа давхар хядсан шинжтэй явсаар, 100 хоногтойгоо золгов. Хүний эрх тал дээр МАН ч, Засгийн газар ч тэр тэг заасан. Үүнийгээ тэд Т.Чимгээг сонгуулиас өмнө батлан даалтад гаргаж цайруулахаар ажиллаж байна.

Томоохон төслүүдэд салхи орсон уу гэвэл үгүй. Х.Нямбаатар сайдын толгойлсон Оюутолгойн хэлэлцээний ажлын хэсэгт хүлээлт байсан ч Рио-Тинто компанийн төлөөлөгчид монголын нөхцлийг тандчихаад буцаад явчихав. Сонгууль өнгөрөөгөөд, МАХН-ын төлөөллийг Засагтаа оруулна гэсэн хэлцэлтэй 100 хоногоо үдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд “оролцох” бэлтгэлээ хангасан Засгийн газар л байна.

Тэдэнд айхтар шинэ юм байхгүй. Басхүү тэд хуучин байхыг үл хүсэх нь тодорхой билээ. Зуун хоногтоо ковид гэх ганцхан зураасан замаар л гүйлээ дээ, Л.Оюун-Эрдэнийн танхим.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-05-10 08:43

ковидтой үзсээр бгаад 100 хоног нь дууссан

Зочин
Зочин
2021-05-10 09:22

Пиздануууууд юу хийсийн �######�цгаа биздунууд

Болдсайхан
Болдсайхан
2021-05-10 12:16

Хийх ёстой зүйлээ хийсэн. Чам шиг мэдрэл муутай юм бол солиорохоос өөр хэзээч юу хийж чадахгүй .

Зочин
Зочин
2021-05-10 13:11

Хүн болж төрөөд ийм новшийн 100 хоногтой таарч байсангүй. Зөрчилдөөн, өвчлөл, үхэл хагац�##�, дарангуйл�##�

Зочин
Зочин
2021-05-10 13:26

Харин ч гайгүй давлаа. Ковид багасаад амьдр�##� горимдоо орсны дараа л энэ засгийн жинхэнэ төрх танигдана. Одоо бол онцгой байдлын газар шиг л ажиллаж байна.

Зочин
Зочин
2021-05-10 13:38

Муулахад ш�##�тгаан мундахгүй. Засгийн газрын ажлыг эерэг т�##� нь давамгайлж боломжоороо зүтгэж байна л гэж харж байна.Манайхан ч сонин хэвлэлтэйгээ нийлээд л засгаа нүдсээр байгаад буулгаж авах хоббитой доо. Засаг олон солигдоход хохирогч нь монгол улс, монгол түмэн л байдаг. Болж байгааг нь дэмжиж урам өгөөд шаардлагатай зүйлд сануулж сэрээгээд засгаараа л оролдохгүй шиг байхсан.

Холбоотой мэдээ

Back to top button