Нийгмийн

Далавч нь бэртэн, буруу эдгэсэн хотонг гэрт тэжээж, нууранд нь буцаан тавилаа

Хууль бусаар агнахыг завдсаны улмаас далавч нь гэмтэж, ижил сүрэгтэйгээ дулаан орныг зорьж чадаагүй хотон шувууг гэрт өвөлжүүлэн Хар-Ус нууранд буцаан тавьжээ.

Уг хотон шувууг Азбаяр гэдэг бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Хар-Ус нуурын эрэг дээр нисэж чадалгүй ганцаараа үлдсэн байсан юм. Мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж түүнийг олсон гэдэг. Хотонд үзлэг хийхэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгаагүй, харин гаднын нөлөөгөөр далавч нь гэмтсэн байсан тул Хамгаалалтын захиргааныхан ярилцаж, уг шувууг экологич мэргэжилтэй Ц.Ганболдоор асруулахаар болсон байна. Тэрээр өмнө нь 2018 онд шархадсан хотон шувуу тэжээж, эдгээгээд ижил сүрэгт нь нийлүүлж тавьсан туршлагатай нэгэн юм.

Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Азбаярыг даарчих вий гэж санаа зовоод шөнө нойр хүрдэггүй” хэмээн ярьж байсан билээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button