НИЙГЭМ

Н.Төгсцогт албан ёсны эрхээ үнэгүй өгнө

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт тавдугаар сарын 29-нд мэргэжлийн боксын рингэнд хүч үзнэ. Харин уг тулааны шууд дамжуулалтыг өөрийн цахим хуудсаар хийх юм байна.

Тэгвэл өөрийн цахим хуудсаас нь уг шууд дамжуулалтыг авч, эфирээр цацах албан ёсны эрхийг аль нэг телевизэд үнэгүй өгнө гэж бичжээ.

Тодруулбал "Сайн байцгаана уу? Элэг нэгт Монголчууд, та бүхэндээ зуны тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг хүргэе. Мэргэжлийн боксын рингэн дэх 14 дэх тулаан маань болоход 18 хоног үлдлээ. Цар тахалтай энэ хэцүү цаг үеийг туулж буй монголчууддаа бага ч болов сэтгэлийн илч өгч, тулааны албан ёсны эрхээ аль нэг телевизэд өгч, үнэ төлбөргүй хүргэхээр шийдвэрлэснээ дуулгая. Монгол Улс мандан бадраг! Монгол хүн бүртээ эрүүл энхийг хүсье” хэмээн өөрийн нүүр хуудастаа мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button