НИЙГЭМ

О.Амартүвшин: Иргэн, ААН-үүдэд нэг удаа эдийн засгийн өршөөл үзүүлэх хэрэгтэй

Өнөөдөр /2021.05.12/ МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилгыг танилцуулсан. Хоёр орчим жилийн хугацаанд үргэлжилж буй цар тахлын нөлөөгөөр манай улсад 27 мянган компанийн үйл ажиллагаа зогсож, 500 гаруй мянган ажлын байр үгүй болсон байна.

Олон улсын хэмжээнд авч үзсэн ч ковидоос үүдсэн хямрал Дэлхийн 2-р дайнаас хойш тохиосон хамгийн том эдийн засгийн хямрал болоод буй. Иймд Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид улс орнуудыг “Ковидын дараах их сэргэлт” аяныг санаачлахыг уриалсан юм байна.

Энэ хүрээнд МҮХАҮТ-аас тодорхой гарц, хувилбаруудыг танилцууллаа. Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин:

“Нийгэм, эдийн засгийн сэргэлтийг шинээр авч ирэхийн тулд гарааны цэгээ дахин шинээр эхлэх хэрэгтэй. Цар тахлын улмаас цохилтод орсон ААН-үүдийн үйл ажиллагаа өөрөө хэвийн түвшинд хүрнэ гэвэл их хугацаа алдана. Иймээс бүх төрлийн татварын өршөөлт, хариуцлагаас чөлөөлөх хойшлуулах нь зүйтэй. Мөн манай улсад өнөөдөр гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих бие даасан институт байхгүй тул Эдийн засаг, худалдааны яамыг нэн тэргүүнд яаралтай байгуулах хэрэгтэй” гэж онцолсон байна.

Ийнхүү “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгын хүрээнд дараах саналуудыг тусгажээ:

  • Цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах
  • Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох
  • Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. bi lav dampuurch duuslaa manai company ghde jijig dund comoany uud hamragdval ysiin be tom uud bish bs yalgavartai, uneher um hiigeed zeel tatvartdaa barigdaj bga nd shig, ternees Mobi, Univision togtmol orlogotoi Nomin emart ed nar mash sain l togtvortoi orlogotoi l bga bh

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button